A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 06 сарын 16 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 19 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 19.1.6-19.1.11 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

"19.1.6.энэ хуулийн 20.1-д заасан төвийн үйл ажиллагааны салбар дундын хамтын ажиллагааны зохицуулалтыг хангах, хүний нөөцийн чадавхыг дэмжих арга хэмжээ авах;

19.1.7.аймаг, нийслэл, сум, дүүргийн залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

19.1.8.залуучуудын хөгжлийг дэмжихэд төрийн, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, урамшуулах;

19.1.9.залуучуудын мэдээллийн санг бүрдүүлж, хөтлөх;

19.1.10.аймаг, сум, дүүрэг дэх төвийн хэрэгжүүлэх энэ хуулийн 20.2-т заасан чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх залуучуудын иргэний нийгмийн байгууллагыг магадлан итгэмжлэх, мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

19.1.11.энэ хуулийн 19.1-д заасан зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх залуучуудын иргэний нийгмийн байгууллагыг магадлан итгэмжлэх журмыг батлах."

2 дугаар зүйл.Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"20 дугаар зүйл.Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн чиг үүрэг

Хэвлэх

20.1.Орон нутагт залуучуудад үйлчилгээ үзүүлэх залуучуудын хөгжлийн төвийг ажиллуулна. Залуучуудын хөгжлийн төвийн дүрмийг залуучуудын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

20.2.Залуучуудын хөгжлийн төв дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

20.2.1.залуучуудад амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх сургалт явуулах;

20.2.2.залуучуудын эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар шийдвэр гаргахтай холбоотой саналаа холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх, мэдээллээр хангах;

20.2.3.залуучуудын хүсэл, сонирхол, эрэлт, хэрэгцээнд тулгуурласан сонирхлын бүлгийн үйл ажиллагааг дэмжих;

20.2.4.залуучуудыг хууль зүйн туслалцаа болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд холбон зуучлах;

20.2.5.гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцаа, тулгамдсан бэрхшээлийг даван туулах талаар залуучуудад сургалт явуулах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх;

20.2.6.зорилтот бүлгийн залуучуудыг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээллээр хангаж, ажилд зуучлах;

20.2.7.залуучуудыг гарааны компани эрхлэхийг дэмжих чиглэлээр орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн байгууллагатай хамтран ажиллах;

20.2.8.хууль тогтоомжид заасан бусад.

20.3.Энэ хуулийн 20.2-т заасан чиг үүргийг магадлан итгэмжлэгдсэн залуучуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах залуучуудын иргэний нийгмийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

20.4.Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааны зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ."

3 дугаар зүйл.Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн, 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсгийн "Залуучуудын хөгжлийг дэмжих сангаас" гэснийг "Засгийн газрын холбогдох тусгай сангаас" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын "хөдөлмөрийн болон залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран" гэснийг "хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн "төрийн захиргааны байгууллага" гэснийг "төрийн захиргааны төв байгууллага" гэж, 15.2 дахь хэсгийн "төв байгууллага баталж, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ." гэснийг "төв байгууллага батална." гэж, 19 дүгээр зүйлийн "19.1.6" дахь заалтын дугаарыг "19.1.12" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт, Тавдугаар бүлгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР