A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 06 сарын 16 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.15 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"3.15.Засгийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үйл ажиллагааны тодорхой чиглэлээр шинжлэх ухааны суурь, хавсарга, технологи хөгжүүлэлтийн туршилт судалгаа болон инновацын судалгааны ажил, үйлчилгээ худалдан авах, захиалгын дагуу тухайн чиглэлийн төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх харилцааг энэ хуулиар зохицуулахгүй."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР