- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 06 сарын 16 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 6 дугаар зүйл нэмсүгэй:
"6 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн доод хэмжээг 300,000.0 сая төгрөгөөр баталсугай."
2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн дараах зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйл:
"Нийгмийн даатгалын санд 2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:
Д/д |
Орлогын төрөл |
Дүн /сая төгрөгөөр/ |
|
1 |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд |
4,175,192.1 |
|
|
1.1 |
Ажил олгогчийн төлөх шимтгэл |
1,807,829.2 |
|
1.2 |
Ажиллагчдаас төлөх шимтгэл |
1,401,337.8 |
|
1.3 |
Эхийн хүүхэд асрах чөлөөтэй хугацааны шимтгэл |
15,143.9 |
|
1.4 |
Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл |
172.1 |
|
1.5 |
Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл |
161,725.3 |
|
1.6 |
Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл |
3,302.6 |
|
1.7 |
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл |
2,341.0 |
|
1.8 |
Бусад орлого |
8,973.1 |
|
1.9 |
Төр хариуцах иргэдийн тэтгэвэр болон шимтгэлийн хөнгөлөлтийн татаас |
774,367.1 |
Нийт орлого |
4,175,192.1 |
"
2/5 дугаар зүйл:
"2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй төсөв зарцуулна:
Д/д |
Зарлагын төрөл |
Дүн /сая төгрөгөөр/ |
|
1 |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд |
4,152,690.8 |
|
|
1.1 |
Тэтгэврийн даатгалын сан |
3,728,529.6 |
|
1.2 |
Тэтгэмжийн даатгалын сан |
229,981.2 |
|
1.3 |
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан |
45,203.5 |
|
1.4 |
Ажилгүйдлийн даатгалын сан |
80,295.3 |
|
1.5 |
Үйл ажиллагааны урсгал зардал |
47,131.8 |
|
1.6 |
Даатгуулагчид буцаан олгох нийгмийн даатгалын шимтгэлийн зардал |
21,549.4 |
Нийт зарлага |
4,152,690.8 |
"
3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн дугаарыг "7" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A

