A

A

A

Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 476

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/303 дугаар албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Дорнод аймгийн Хэрлэн сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралтаар баталсугай.

2.Хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж ажиллахыг Дорнод аймгийн Хэрлэн сумын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 124 дүгээр, "Тариф батлах тухай" 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 520 дугаар тогтоолуудыг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс тус тус хүчингүй болгосугай.

4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-нд даалгасугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ

ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО