- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Үнэлгээчний эрх олгох шалгалт зохион байгуулах журам/, /ЗХХАЭ №20. 2023.07.17/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар А/126
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Үнэлгээчний эрх олгох шалгалт зохион байгуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2010 оны 112 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
