- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /"Оч гэрэл" ХХК–ийн Баруунтуруун сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тариф/, /ЗХХАЭ №20. 2023.07.17/
УВС АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 02
Улаангом
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтыг үндэслэн "Оч гэрэл" ХХК-ээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Увс аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."Оч гэрэл" ХХК–ийн Баруунтуруун сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тогтоолыг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж ажиллахыг "Оч гэрэл" ХХК -ийн захирал /Д.Лхагвасүрэн/-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаар тогтоолыг тариф хэрэгжиж эхлэх өдрөөс хүчингүйд тооцсугай.
4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн Б.Элдэв-Очир, орон тооны бус гишүүн Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Т.Цэцэгмаа нарт даалгасугай.
ДАРГА Ж.АЛЕКСАНДР
Текст томруулах
A
A
A