A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 57

Төрийн ордон, Улаанбаатар хот

Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Энхтайваны Бат-Амгаланг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.

2.Монгол Улсын Их Хурлын гишүүн Бадарчийн Жаргалмааг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталсугай.

3.Энэ тогтоолыг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР