- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ/"Мөнхийн ундраа" ХХК–ийн Давст сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тариф/
УВС АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 11
Улаангом
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтыг тус тус үндэслэн Увс аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."Мөнхийн ундраа" ХХК–ийн Давст сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тогтоолыг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж ажиллахыг "Мөнхийн ундраа" ХХК-ийн захирал /Ц.Отгонбямба/-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар тогтоолыг тариф хэрэгжиж эхлэх өдрөөс хүчингүйд тооцсугай.
4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн Б.Элдэв-Очир, орон тооны бус гишүүн Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Т.Цэцэгмаа нарт даалгасугай.
ДАРГА Ж.АЛЕКСАНДР
ГИШҮҮН Б.ЭЛДЭВ-ОЧИР Т.ЦЭЦЭГМАА
Текст томруулах
A
A
A