- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ/"Увс дулааны станц" ХХК–ийн Өлгий сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тариф/, /ЗХХАЭ №20. 2023.07.17/
УВС АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 23
Улаангом
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр 11.3.3 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтыг тус тус үндэслэн Увс аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."Увс дулааны станц" ХХК–ийн Улаангом сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тогтоолыг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж ажиллахыг "Увс дулааны станц" ХХК-ийн захирал /Д.Сурмаажав/-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг тариф хэрэгжиж эхлэх өдрөөс хүчингүйд тооцсугай.
4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн Б.Элдэв-Очир, орон тооны бус гишүүн, Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Т.Цэцэгмаа нарт даалгасугай.
ДАРГА Ж.АЛЕКСАНДР
ГИШҮҮН Б.ЭЛДЭВ-ОЧИР Т.ЦЭЦЭГМАА
УВС АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 16
Улаангом
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтыг үндэслэн "УВС ДУЛААНЫ СТАНЦ" ХХК- аас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Увс аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."УВС ДУЛААНЫ СТАНЦ" ХХК -ийн Улаангом сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс мөрдөж ажиллахыг "УВС ДУЛААНЫ СТАНЦ" ХХК -ийн захирал / Д.СУРМААЖАВ /-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2023 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 23 дугаар тогтоолыг тариф хэрэгжиж эхлэх өдрөөс хүчингүйд тооцсугай.
4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн /Т.Цэцэгмаа, Б.Болор/ нарт даалгасугай.
ДАРГА Б.ЭЛДЭВ-ОЧИР
ГИШҮҮН Т.ЦЭЦЭГМАА
Б.БОЛОР
Текст томруулах
A
A
A