- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ/"Энх чандмань транс" ХХК–ийн Цагаанхайрхан сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тариф/, /ЗХХАЭ №20. 2023.07.17/
УВС АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 14
Улаангом
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтыг тус тус үндэслэн Увс аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."Энх Чандмань Транс" ХХК–ийн Цагаанхайрхан сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тогтоолыг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж ажиллахыг "Энх Чандмань Транс" ХХК-ийн захирал /Ю.Сайнжаргал/-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолыг тариф хэрэгжиж эхлэх өдрөөс хүчингүйд тооцсугай.
4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн Б.Элдэв-Очир, орон тооны бус гишүүн Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Т.Цэцэгмаа нарт даалгасугай.
ДАРГА Ж.АЛЕКСАНДР
ГИШҮҮН Б.ЭЛДЭВ-ОЧИР Т.ЦЭЦЭГМАА
УВС АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 18
Улаангом
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтыг үндэслэн "ЭНХ ЧАНДМАНЬ ТРАНС" ХХК- аас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Увс аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."ЭНХ ЧАНДМАНЬ ТРАНС" ХХК –ийн Цагаанхайрхан сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс мөрдөж ажиллахыг "ЭНХ ЧАНДМАНЬ ТРАНС" ХХК -ийн захирал /Ю.САЙНЖАРГАЛ/-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2023 оны 05 дугаар сарын 24 -ний өдрийн 14 дугаар тогтоолыг тариф хэрэгжиж эхлэх өдрөөс хүчингүйд тооцсугай.
4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн / Т.Цэцэгмаа ,Б.Болор / нарт даалгасугай.
ДАРГА Б.ЭЛДЭВ-ОЧИР
ГИШҮҮН Т.ЦЭЦЭГМАА
Б.БОЛОР
Текст томруулах
A
A
A