A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 15

Улаангом

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтыг тус тус үндэслэн Увс аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Мана Оюу Увс" ХХК–ийн Хяргас сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолыг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж ажиллахыг "Мана Оюу Увс" ХХК-ийн захирал /Д.Анхбаяр/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолыг тариф хэрэгжиж эхлэх өдрөөс хүчингүйд тооцсугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн Б.Элдэв-Очир, орон тооны бус гишүүн Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Т.Цэцэгмаа нарт даалгасугай.

ДАРГА Ж.АЛЕКСАНДР

ГИШҮҮН Б.ЭЛДЭВ-ОЧИР Т.ЦЭЦЭГМАА

УВС АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 15

Улаангом

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтыг үндэслэн "МАНА ОЮУ УВС" ХХК- аас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Увс аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."МАНА ОЮУ УВС" ХХК –ийн Хяргас сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс мөрдөж ажиллахыг "МАНА ОЮУ УВС" ХХК -ийн захирал /Д.АНХБАЯР/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2023 оны 05 дугаар сарын 25 -ний өдрийн 15 дугаар тогтоолыг тариф хэрэгжиж эхлэх өдрөөс хүчингүйд тооцсугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн /Т.Цэцэгмаа ,Б.Болор /нарт даалгасугай.

ДАРГА Б.ЭЛДЭВ-ОЧИР

ГИШҮҮН Т.ЦЭЦЭГМАА

Б.БОЛОР