A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалт
Бүлэг: 1979

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/233 дугаар тушаалын хавсралт

 

 

Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалт

 

Шинжилгээний төрөл, нэр

 

Бичиг баримтын шинжилгээ

1

Шүүх хэл шинжлэл

2

Бичгийн хэлний шинжилгээ

3

Гарын үсэг судлалын оношилгооны шинжилгээ

                                              Галт зэвсгийн шинжилгээ

4

Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн төрөл, загвар тогтоох шинжилгээ

5

Сум, галт хэрэгслийн төрөл, загвар тогтоох шинжилгээ

6

Галт зэвсгийн эд ангид хийх шинжилгээ

7

Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ажиллагааг шалгаж тогтоох шинжилгээ

8

Сум, галт хэрэгслийн ажиллагааг шалгаж тогтоох шинжилгээ

9

Буудагчийн байрлал, зай тогтоох шинжилгээ

10

Үйлдвэрийн болон цэргийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн төрөл загвар тогтоох шинжилгээ

     Цахим технологийн шинжилгээ

11

Компьютер техник судлал

12

Цахим орчны технологи судлал

13

Мобайл технологи судлал

Мөр судлалын шинжилгээ

14

Мал, амьтны нас, хүйс тогтоох шинжилгээ

15

Мал, амьтны зүс тодорхойлох шинжилгээ

16

Амьтны хөлийн мөрөөр төрөл зүйл тогтоох шинжилгээ

17

Үнэт эдлэлийн цохимол сорьц, нэр, төрөл, зориулалт, хийц тогтоох шинжилгээ

 Үнэр судлалын шинжилгээ

18

Үнэр судлалын шинжилгээ

          Материал судлалын шинжилгээ

19

Даавуун материалын найрлагын агууламж тогтоох шинжилгээ

20

Материалын шинж байдлыг тогтоох шинжилгээ

                                     Авто техникийн шинжилгээ

21

Техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоох шинжилгээ

22

Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох шинжилгээ

23

Зам, замын байгууламжид хийх шинжилгээ

24

Тээврийн хэрэгсэлд хийх шинжилгээ

25

Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, техникийн шинжилгээ

                                               Экологийн шинжилгээ

26

Ургамал судлалын шинжилгээ

27

Амьтан судлалын шинжилгээ

28

Ой, мод судлалын шинжилгээ

29

Хөрс судлалын шинжилгээ

30

Ус судлалын шинжилгээ

31

Агаар судлалын шинжилгээ

32

Хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, шинжилгээ

33

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний шинжилгээ

                                               Шүүх эмнэлгийн шинжилгээ

34

Хүний эрүүл мэндийн байдал тогтоох шинжилгээ

35

Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох анхдагч шинжилгээ

                                               Сэтгэцийн шинжилгээ

36

Шүүх сэтгэц, гэм судлалын шинжилгээ

                                               ДНХ-ийн шинжилгээ

37

Эцэг эх тогтоох шинжилгээ

38

Удам төрлийн холбоо тогтоох шинжилгээ

39

Яс, эд эрхтний хэсэг, урагт хийх шинжилгээ

40

Биологийн төрөл зүйлийг тодорхойлох шинжилгээ

                                              Химийн шинжилгээ

41

Үл мэдэгдэх бодисын найрлага тодорхойлох шинжилгээ

42

Этилийн спиртийг таних шинжилгээ

43

Цавууны найрлага тогтоох шинжилгээ

44

Цаасны шинжилгээ

45

Будагч бодисын найрлагыг харьцуулан тодорхойлох шинжилгээ

46

Зарим шатах тослох материалыг харьцуулан тодорхойлох шинжилгээ

47

Утасны бүтцийг харьцуулан тодорхойлох шинжилгээ

48

Металл дээрээс устгагдсан дугаар илрүүлэх шинжилгээ

49

Эмийн бодисын шинжилгээ

                                              Физикийн шинжилгээ

50

Үнэт металлын сорьц тодорхойлох шинжилгээ

51

Үнэт чулуу тодорхойлох шинжилгээ

52

Юмсын элементийн найрлага тодорхойлох шинжилгээ

                                              Биологийн шинжилгээ

53

Шингэн цусны бүлэг тодорхойлох шинжилгээ

54

Хатсан цусны бүлэг тодорхойлох шинжилгээ

55

Цусны резус фактор тодорхойлох шинжилгээ

56

Түрүү булчирхайн өвөрмөц антигенийг илрүүлэх шинжилгээ

57

Эр бэлгийн эсэд хийх шинжилгээ

58

Шүлсэнд хийх шинжилгээ

59

Шээсэнд хийх шинжилгээ

                     Иммунологи, микробиологийн шинжилгээ

60

Бэлгийн замын халдварт өвчин илрүүлэх шинжилгээ

61

Нян судлалын шинжилгээ

62

Вирус судлалын шинжилгээ

63

Эгэл биетэн, шимэгч судлалын  шинжилгээ

64

Ийлдэс судлалын шинжилгээ

                                              Эдийн засгийн шинжилгээ

65

Эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх  ажиллагааны явцад  эрх бүхий байгууллагаас гаргасан акт, дүгнэлт, тусгай мэдлэг бүхий мөрдөгчийн магадалгаа үнэн зөв, бодитой эсэхийг тогтоох

 

                                    Хөрөнгийн үнэлгээний шинжилгээ

66

Хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийх

    Инженер техникийн шинжилгээ

67

Материал, түүхий эд, бүтээгдэхүүнд хийх шинжилгээ

68

Байгууламж, хийц, бүтээцэд хийх шинжилгээ

69

Техник, тоног төхөөрөмжид хийх шинжилгээ

70

Технологид хийх шинжилгээ

71

Галын техникийн шинжилгээ

72

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм журмыг зөрчсөн үйлдэлд дүгнэлт гаргах

  Төрийн болон албаны нууцын шинжилгээ
73 Цахим болон цаасан суурьтай баримт, тэмдэг, дүрс, дохио, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, техникийн шийдэл, үйл ажиллагааны хэлбэрээр агуулж байгаа материаллаг зүйлс дэх мэдээлэл нь төрийн болон албаны нууцад хамаарах эсэхийг тогтоох шинжилгээ /Энэ хэсгийг ХЗДХС-ын 2023 оны А/398 дугаар тушаалаар нэмсэн/

 

 

_________oOo________