- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Химийн шинжилгээ хийх журам", "Физикийн шинжилгээ хийх журам", "Биологийн шинжилгээ хийх журам", "Дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн шинжилгээ хийх журам", "Бактериологийн шинжилгээ хийх журам/, /ЗХХАЭ №20. 2023.07.17/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар А/227
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Химийн шинжилгээ хийх журам"-ыг нэгдүгээр, "Физикийн шинжилгээ хийх журам"-ыг хоёрдугаар, "Биологийн шинжилгээ хийх журам"-ыг гуравдугаар, "Дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн шинжилгээ хийх журам"-ыг дөрөвдүгээр, "Бактериологийн шинжилгээ хийх журам"-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга (цагдаагийн хурандаа Ж.Буянбат), тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (П.Сайнзориг) нарт тус тус даалгасугай.
САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
