A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Нормативын баримт бичиг батлах тухай /Дулааны хүчний тоног төхөөрөмжийн туршилт, тохируулга зүгшрүүлэлтийн ажлын хөдөлмөр зарцуулалтын норм (ЭХН-8-81-03-2023)"/, ЗХХАЭ №20. 2023.07.17/
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/133

Улаанбаатар хот

Нормативын баримт бичиг батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Дулааны хүчний тоног төхөөрөмжийн туршилт, тохируулга зүгшрүүлэлтийн ажлын хөдөлмөр зарцуулалтын норм (ЭХН-8-81-03-2023)"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Нормативын баримт бичгийг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг холбогдох үйлдвэр, компани, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Бодлого, төлөвлөлтийн газар /Б.Ерэн-Өлзий/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Х.Бекболат/-т, батлагдсан нормативын баримт бичгүүдийг цаашид боловсронгуй болгох, мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд түгээх ажлыг хариуцан зохион байгуулахыг "Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн" ТӨААТҮГ /М.Түмэнжаргал/-т тус тус даалгасугай.

4. Энэ батлагдсантай холбогдуулан Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 153 дугаар тушаалаар баталсан "Дулааны хүчний тоног төхөөрөмжийн туршилт, тохируулга зүгшрүүлэлтийн ажлын хөдөлмөр зарцуулалтын норм (ЭХН-8-81-03-2011)"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН