A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 255

Улаанбаатар хот

ДҮРЭМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 15.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1."Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 257 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрэм"-д доор дурдсан агуулгатай 7.7 дахь заалтыг нэмсүгэй.

"7.7.Уралдаж ирсний дараа уралдаанд түрүүлж, айрагдсан морьдыг дахин шүдэлж, шүдээр тохирохгүй нь тогтоогдвол уралдаанаас хасаж, дараагийн морийг урагшлуулж байр эзлүүлнэ."

2.Дүрэмд нэмэлт орсонтой холбогдуулан хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН