- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Цом бий болгох тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2023 оны 05 дугаар сарын 30
Дугаар 60
Төрийн ордон, Улаанбаатар хот
Цом бий болгох тухай
Юнескогийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн үндэсний их баяр наадмын бүрэлдэхүүн хэсэг болох уламжлалт шагайн харвааг эрхэмлэн хөгжүүлэх, нандигнан өвлүүлэх замаар үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, сурталчлан таниулах, шагайн харвааны уламжлалт ёс жаягийг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1.Үндэсний шагайн харвааны Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом бий болгосугай.
2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын тэмцээнийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран жил бүр зохион байгуулж байхаар тогтсугай.
3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын загварыг баталж, холбогдох журмыг батлан гаргахыг Тамгын газрын дарга /Я.Содбаатар/-д даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
Текст томруулах
A
A
A
