A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 06 сарын 16 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт, дэд заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/25 дугаар зүйлийн 25.7.5.г дэд заалт:

"25.7.5.г.эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой."

2/25 дугаар зүйлийн 25.8.11 дэх заалт:

"25.8.11.давж заалдах шатны шүүх хуралдаанд бэлтгэх ажлын бүрдэл, хугацааны хуваарилалт, дарааллыг тогтоох, бэлтгэл хуралдаан хийх журмыг хэлэлцэж, батлах."

2 дугаар зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"25.7.5.а.шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;

25.7.5.б.хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;"

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР