A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 06 сарын 16 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 172.2.4 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

"172.2.4.эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой."

2 дугаар зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалт:

"172.2.1.шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;"

2/172 дугаар зүйлийн 172.2.3 дахь заалт:

"172.2.3.хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;"

3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР