- Нүүр
- Сайдын тушаал
- Нормативын баримт бичиг батлах тухай /Иж бүрдэл трансформаторын дэд станц угсрах ажлын технологийн карт/, /ЗХХАЭ №20. 2023.07.17/
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ
2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар А/132
Улаанбаатар хот
Нормативын баримт бичиг батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Иж бүрдэл трансформаторын дэд станц угсрах ажлын технологийн карт"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Дээрх нормативын баримт бичгийг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг холбогдох үйлдвэр, компани, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.
3.Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг яамны Бодлого, төлөвлөлтийн газар /Б.Ерэн-Өлзий/, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Х.Бекболат/-т, батлагдсан нормативын баримт бичгүүдийг цаашид боловсронгуй болгох, мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд түгээх ажлыг хариуцан зохион байгуулахыг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн /М.Түмэнжаргал/-д тус тус даалгасугай.
САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН
Текст томруулах
A
A
A