A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Нормативын баримт бичиг батлах тухай /Иж бүрдэл трансформаторын дэд станц угсрах ажлын технологийн карт/, /ЗХХАЭ №20. 2023.07.17/
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/132

Улаанбаатар хот

Нормативын баримт бичиг батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Иж бүрдэл трансформаторын дэд станц угсрах ажлын технологийн карт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Дээрх нормативын баримт бичгийг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг холбогдох үйлдвэр, компани, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

3.Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг яамны Бодлого, төлөвлөлтийн газар /Б.Ерэн-Өлзий/, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Х.Бекболат/-т, батлагдсан нормативын баримт бичгүүдийг цаашид боловсронгуй болгох, мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд түгээх ажлыг хариуцан зохион байгуулахыг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн /М.Түмэнжаргал/-д тус тус даалгасугай.

САЙД   Б.ЧОЙЖИЛСҮРЭН