A

A

A

Бүлэг: 1979

 

 

Эрчим хүчний сайдын 2023 оны 06 дугаар сарын 19ий

өдрийн А/132 дугаар тушаалын хавсралт

 

 

ИЖ БҮРДЭЛ ТРАНСФОРМАТОРЫН ДЭД СТАНЦ УГСРАХ АЖЛЫН

ТЕХНОЛОГИЙН КАРТ

 

  1.       ЕРӨНХИЙ ХЭСЭГ

Энэхүү  технологийн картад Монгол улсын MNS 5643:2006 стандартад хамаарах 10 кВ хүртэл хүчдэлтэй, 25-2500 кВА хүчин чадалтай, нэг ба хоёр трансформатортай иж бүрдэл трансформаторын дэд станц (өртөө буюу КТП)г угсрах ажлын үндсэн заавар, угсрах ажлын дараалал, ажиллах хүч, угсралтад хэрэглэх багаж хэрэгсэл, машин механизм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагуудыг тусгав.

 

Иж бүрдэл хуваарилах байгууламж нь үйлдвэрт урьдчилан угсарч шууд байрлуулж холбох эсвэл байршуулах газарт угсрахад бэлэн хэлбэртэй байна.

 

2.  Хэрэглэх хүрээ

2.1. Технологийн картыг иж бүрдэл трансформаторын дэд станцыг угсрах ажлын зураг, MNS 5643:2006 стандартын хамт ашиглана.

2.2. Угсралт, суурилуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн иж бүрдэл трансформаторын дэд станцыг үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн онцлогт тохируулан технологийн картыг өөрчлөн батлуулж, ашиглаж болно.

2.3. Технологийн карт нь иж бүрдэл трансформаторын дэд станцын угсралт, засварын ажил гүйцэтгэгч байгууллагын инженер-техникийн ажилтан, ажилчид, техникийн хяналт хариуцсан захиалагч инженерүүдэд гарын авлага болно.

 

      3. УГСРАЛТЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАХ ХҮЧ

3.1.  Ажиллах хүчний нөөцийг чадлаас хамааруулан тогтоож хүснэгт 3.1-д үзүүлэв.

Хүснэгт 3.1. Ажиллах хүчний нөөц

Ажил гүйцэтгэх бригадын бүрэлдхүүн

2КТПт -250 кВА хүртэл чадалтай

2КТПт -400 кВА

2КТПт -630 кВА

2КТПт -1000-1250 кВА

2КТПт -1600-2500 кВА

1

Цахилгаан монтёр, VI зэргийн

1

1

1

1

-

2

Цахилгаан монтёр, V зэргийн

 

1

1

1

-

3

Цахилгаан монтёр, IV зэргийн

1

1

1

1

-

4

Цахилгаан монтёр, III зэргийн

 

1

1

1

-

5

Туслах ажилчин, II зэргийн

1

1

1

1

-

6

Гагнуурчин

1

1

1

1

1

7

Автокраны оператор

1

1

1

1

1

8

Оосорлогч дохиочин

1

1

1

1

1

 

4. УГСРАЛТЫН АЖЛЫН ҮНДСЭН ЗААВАР

4.1.   Ерөнхий заавар

10 кВ хүртэл хүчдэлтэй 25-2500 кВА хүчин чадал бүхий Иж бүрдэл трансформаторын дэд станцын угсралтын ажлыг эхлэхийн өмнө дараах ажлууд бүрэн хийгдсэн байх ёстой. Үүнд:

4.1.1. Ажлын удирдагч ба ажлын хариуцлагатай гүйцэтгэгч нь Иж бүрдэл трансформаторын дэд станцыг суурилуулж, угсрах ажлыг гүйцэтгэх бригадын бүх ажилтнуудыг ажлын байртай нь танилцуулах, "Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын ажлын аюулгүй ажиллагааны дүрэм", "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн байна.

4.1.2. Угсралтын ажлыг гүйцэтгэх бүх хүмүүс "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй"-н мэдлэг олгох сургалтанд хамрагдан сертификат авсан, мэргэжлийн зэрэгтэй байна.

4.1.3. Угсралтын үед ашиглах бүх машин механизм, багаж хэрэгсэл нь эрх бүхий байгууллагын техник хяналтын ээлжит үзлэгт орж баталгаажсан байна.

4.2. Угсралтын технологи, ажлын дэс дараалал

4.2.1 Иж бүрдэл хуваарилах байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэхдээ батлагдсан зураг төсөл, Цахилгаан байгууламжийн угсралтын дүрэм (БД43-101-03) болон үйлдвэрлэгчийн баримт бичгийг баримтална.

4.2.2   Бэлтгэл ажил

Ажил гүйцэтгэхээс өмнө дараах бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн байна.         

4.2.2.1       Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтныг томилох;

4.2.2.2       Бригадын гишүүдийг барилга угсралтын ажлын зураг, ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй танилцуулах;

4.2.2.3       Аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын зааварчилгааг бригадын гишүүн бүрт өгөх ба тэднийг ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангах;

4.2.2.4       Ажлын байранд орж, гарах болон байрлах тээврийн хэрэгслийн түр зам, талбайг бий болгох;

4.2.2.5       Барилга угсралтын талбайг хамгаалах хашаа, гэрэлтүүлэг анхааруулах дохио, гал унтраагуур байрлуулах;

4.2.2.6       Иж бүрдэл трансформаторын дэд станцыг тухайн суурилуулах талбайд тээвэрлэн авчрах;

4.2.2.7       Угсралтын ажилд ашиглах машин механизм, багаж хэрэгсэл, зөөврийн цахилгааны эх үүсвэр зэргийг ажилд бэлдэх.

4.2.2.8       Өргөх краныг байрлуулж ажилд бэлтгэх.

 

4.2.3      Барилга угсралтын ажил

4.2.3.1         Иж бүрдэл трансформаторын дэд станцын суурийн угсралтын ажлыг MNS 5146:2002 стандартын шаардлагын дагуу газрын хөрсний хувийн эсэргүүцэл, шинж чанар нь хэвийн утга бүхий хөрсөнд хийнэ. Суурилуулах газрын гадаргуугаас хөрсний усны түвшин, хөлдөлтийн гүн хүртэлх зай нь 1.5 м-ээс багагүй байна.

4.2.3.2         Иж бүрдэл трансформаторын дэд станцын суурийн угсралтын ажлыг гүйцэтгэхдээ ажлын зураг, "Цахилгаан байгууламжийн дүрэм" (БД43-101-03), "Барилгын норм ба дүрмүүд" (БНбд 3.02.01; БНбд3.03.01-88; БД52-102.04)-ийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэнэ.

4.2.3.3         Суурийн талбайг бэлтгэхийн тулд газрын ургамлын үе, өнгөн хөрсийг хуулж, хайрга болон элсээр нягтаршуулах ажлыг ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэнэ.

4.2.3.4         Иж бүрдэл трансформаторын дэд станцын суурийг хоёр төрлийн арга (1. үйлдвэрлэгдсэн бетон хавтан буюу суурийн гулдмайг ажлын талбайд зөөвөрлөн авчирч байрлуулах, 2. суурилуулах талбайд суурийн бетон цутгах)-аар хийж болно.

4.2.3.5         Хэрэв ажлын зурагт иж бүрдэл трансформаторыг суурийн гулдмай дээр байрлуулахаар тусгасан бол үйлдвэрлэгдсэн бетон суурийг засаж тэгшилсэн талбай дээр ажлын зургийн дагуу автокран ашиглаж автокран оосорлох төхөөрөмжлөх дүрмийг баримтлан оосорлогч дохиочны дохиогоор байрлуулна. Зураг 4.1-д бетон суурийг өрж байрлуулахыг үзүүлэв.

 

https://edc-ekb.ru/wp-content/uploads/2019/05/img232.jpg             https://edc-ekb.ru/wp-content/uploads/2019/05/img237.jpghttps://edc-ekb.ru/wp-content/uploads/2019/05/img235.jpg

Зураг 4.1. Иж бүрдэл трансформаторын дэд станцын бетон суурийг байрлуулах

 

4.2.3.6         Суурь нь кабелийн холболтын зохих сувагчлалтай байх ба кабелийн сувгийн нүхийг Иж бүрдэл трансформаторын дэд станцын шалан дээрх нүхтэй тааруулан тэгшилнэ.

4.2.3.7         Суурийн гадаргууд 1.5 мм-ээс багагүй зузаантай хоёр үе давхарлан ус үл нэвтрэх хамгаалалтын түрхлэг түрхэнэ.

4.2.3.8         Хэрэв иж бүрэн трансформаторын суурийг бетоноор цутгаж хийхээр ажлын зурагт тусгасан бол хэв хашмалыг зургийн дагуу ажлын талбайд байрлуулна. Хэв хашмалын гадаргуу тэгш, цэвэр байх ёстой.

4.2.3.9         Байрлуулсан хэв хашмалын дотор арматурыг хамгаалалтын үе (хэв хашмал болон арматур хоорондын зай хамгийн багадаа 5 см байх)-ийг тооцож, ажлын зургийн дагуу зангидна. Арматур нь зэврээгүй байх ёстой.

4.2.3.10    Бетон цутгалтын ажлыг "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт" БНбД 12-01-09, "Цутгамал бетон, төмөр бетон бүтээц" БНбД 52-02-05 дүрмийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж нягтруулга, тэгшилгээг хийнэ.  

4.2.3.11    Хоногийн дундаж температур +5°С-аас бага буюу өдөрт 0°С - ээс илүү дулаарахгүй үед бетон цутгаж болохгүй.

4.2.3.12     Барилгын талбай дээрх бетоны бат бэхийн үзүүлэлтийг хянахдаа бетоны сорьцыг заавал авч шинжлүүлнэ.

 

4.2.4      Иж бүрдэл трансформаторын дэд станцыг байрлуулах

4.2.4.1              Иж бүрдэл трансформаторын дэд станцыг суурин дээр тавихын өмнө суурь болон суурийн доод хэсгийг зураг төслийн дагуу хийгдсэн эсэхийг заавал шалгана. Зураг төслийн түвшнээс зөвшөөрөгдөх зөрүү 1 метр уртад 1мм, бүх уртын дагуу 5мм-ээс ихгүй байх ёстой.

4.2.4.2              Тусгайлан бэлдсэн бетон суурин дээр Иж бүрдэл трансформаторын дэд станцыг автокран ашиглан оосорлогч дохиочны дохиогоор суурилуулах ажлыг зураг төсөл, аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу гүйцэтгэнэ. Огцом хүчтэй өргөх, савлуулахаас зайлсхийнэ. Зураг 4.2-т Иж бүрдэл трансформаторын дэд станцын хүндийн төвийг жигд хуваарилан оосорлож, автокраны тусламжтайгаар зориулалтын суурин дээр буулгаж байрлуулах байдлыг үзүүлэв.

                            https://edc-ekb.ru/wp-content/uploads/2019/05/img252.jpg                                           https://edc-ekb.ru/wp-content/uploads/2019/05/img250.jpg

Зураг 4.2 Иж бүрдэл трансформаторын дэд станцыг зориулалтын суурин дээр буулгаж байрлуулах байдал

 

4.2.4.3              Хэрэв хүчний трансформатор нь үйлдвэрлэгчээс угсрагдаж ирээгүй бол трансформаторыг автокраны тусламжтайгаар дэд станцын дотор зориулалтын суурин дээр байрлуулж бэхлэх ажлыг зураг төслийн дагуу, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган гүйцэтгэх шаардлагатай. Зураг 4.3-т хүчний трансформаторыг автокран ашиглан байрлуулж байгаа байдлыг  үзүүлэв.

 

C:UsersDellDownloadsTelegram Desktopphoto_2023-01-12_00-25-13.jpg

Зураг 4.3. Хүчний трансформаторыг автокраны тусламжтайгаар

дэд станц дотор байрлуулж байгаа байдал

 

4.2.4.4              Трансформаторын ашиглалтын зааварт заасны дагуу техникийн шаардлага хангасан тосыг трансформатор хийнэ.

4.2.5. Трансформаторын өндөр, нам талын холболтыг гүйцэтгэх

4.2.5.1.           Хүчний трансформаторын өндөр талыг дэд станцын оруулгатай, нам талыг дэд станцын хуваарилах самбартай холбох холболтуудыг хийнэ. Холболтыг хийхдээ фазын дарааллын дагуу тэмдэг тэмдэглэгээг хийж гүйцэтгэнэ. Зураг 4.4-т хүчний трансформаторын шиний холболтыг гүйцэтгэсэн байдлыг үзүүлэв.

 

Зураг 4.4. Хүчний трансформторын өндөр, нам талын холболтыг

гүйцэтгэсэн байдал

 

4.2.5      Газардуулгын ажил

 

4.2.5.1         Иж бүрдэл трансформаторын дэд станцын газардуулгын байгууламжийг хөрсний хувийн эсэргүүцэл, шинж чанар зэргийг харгалзан тооцсон тооцоо, ажлын зургийн дагуу "Цахилгаан байгууламжийн дүрэм" БД43-101-03–ийг баримтлан хийж гүйцэтгэнэ. Зураг 4.5Иж бүрдэл трансформаторын дэд станцын газардуулгын ажлын зургийн жишээг үзүүлэв)

Зураг 4.5. Иж бүрдэл трансформаторын дэд станцын газардуулгын

байгууламжийн жишээ зураг

 

4.2.5.2         Газардуулгын хүрээний шуудуу (газардуулгын хүрээ нь 0.5-0.7 м-ийн гүнд, тоноглолын сууриас 0.8-1.0 м-ийн зайд байрлана)-г зураг төсөлд заагдсан хэмжээний дагуу гараар ухна.

4.2.5.3         Босоо электродуудыг ухсан нүхэнд зураг төслийн дагуу зоож байрлуулна.

4.2.5.4         Иж бүрдэл трансформаторын дэд станцын их биеийг газардуулгын хүрээтэй 4х40 хэмжээтэй ган туузан дамжуулагч (полоса) -аар 2-4 цэгт цахилгаан нуман гагнуураар холбоно.

4.2.5.5         Трансформаторын газардуулгыг газардуулгын хүрээнд боолтон холбоосоор холбоно.

4.2.5.6         Гагнуурын ажлын дараа гагнуурын оёдол болон газардуулгын туузны ил хэсгийг зэврэлтээс хамгаалж будна.

4.2.5.7         Газардуулгын хүрээ байрлуулсан суваг шуудууг нуранги, барилгын  хог хаягдалгүй, нэг төрлийн хуучин хөрсөөр дүүргэж нягтруулж булна.

4.2.5.8         Газардуулгын байгууламжийн эсэргүүцлийг хэмжиж акт үйлдэнэ.

 

 

 

4.2.6      Оруулга, гаргалгын холболтыг гүйцэтгэх

 

4.2.6.1         Иж бүрдэл трансформаторын дэд станцын оруулгыг цахилгаан дамжуулах шугамд холбохдоо "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"-ийг баримтлан ажлын байр бэлдэж холболт хийх шугам хүчдэлгүй болсныг шалгасны дараа холболтын ажлыг эхлүүлнэ.

4.2.6.2         Ажил гүйцэтгэх явцад шугам хүчдэлд залгагдахгүй байх бүх арга хэмжээг "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн дагуу авч хэрэгжүүлнэ.

4.2.6.3         Иж бүрдэл трансформаторын дэд станц нь агаарын шугамын оруулгатай бол:

4.2.6.3.1       Агаарын шугамын буултын утсыг цахилгаан байгууламжийн дүрэм (БД43-101-03), үйлдвэрлэгчийн техникийн паспорт, ашиглалтын заавар, ажлын зураг, фазын дарааллын дагуу холболтыг гүйцэтгэнэ.

4.2.6.4              Иж бүрдэл трансформаторын дэд станц нь кабель шугамын оруулгатай бол оруулгын кабелиудыг хамгаалалтын хоолойгоор сүвлэж оруулна.

4.2.6.4.1       Кабелиудыг сүвлэж оруулсны дараагаар кабелиудыг үзүүрлэж төгсгөвчийг цахилгаан байгууламжийн дүрэм (БД43-101-03),  үйлдвэрлэгчийн техникийн паспорт, ашиглалтын заавар, ажлын зургийн дагуу шахаж фазын дарааллын дагуу холболтыг гүйцэтгэнэ. Зураг 4.6-д төгсгөвч хийх дарааллыг үзүүлэв.

Зураг 4.6. Төгсгөвч хийх дараалал

 

4.2.6.5              Оруулгын кабелийн газардуулгын экраныг дэд станцын газардуулгын хүрээтэй холбох.

 

4.2.7      Нам талын холболтыг гүйцэтгэх

4.2.7.1         Нам талын (0.4 кВ) кабелиудыг хамгаалалтын хоолойгоор сүвлэж хуваарилах байгууламж руу оруулна.

4.2.7.2         Кабелийг сүвлэж оруулсны дараа кабелийг үзүүрлэж төгсгөвчийг цахилгаан байгууламжийн дүрэм (БД43-101-03),  үйлдвэрлэгчийн техникийн паспорт, ашиглалтын заавар ажлын зургийн дагуу хийж фазын дарааллын дагуу холбоно.

4.2.7.3         Нам талын кабельд энгийн төгсгөвч ашиглах ба кабелийн хэмжээ болон хөндлөн огтлолын талбайг хэрэглэгчийн чадалтай уялдуулан сонгоно.

 

4.2.8      Хайс хамгаалалт хийх

4.2.8.1         Иж бүрдэл трансформаторын дэд станцын хуваарилах байгууламжийн гадна талаар хүн, амьтан, машин техник хүрэлцэхээс  хамгаалсан хайс хамгаалалтыг хийнэ. Зураг 4.7 хайс хамгаалалтын ажлын зургийн жишээг үзүүлэв.

4.2.8.2         Ажлын зурагт заагдсаны дагуу хайс хамгаалалтын тулгуурын нүхийг өрөмдөнө.

4.2.8.3         Ухсан нүхэнд тулгуурыг байрлуулж хайрга болон хуучин хөрсөөр чигжиж, нягтруулж булна.

4.2.8.4         Тулгуур хооронд хаалга болон торон хашааг байрлуулж бэхлэнэ.

Зураг 4.7.  Иж бүрдэл трансформаторын дэд станцын хайс хамгаалалт

4.3             Төгсгөлийн  ажил

4.3.1           Иж бүрдэл трансформаторын дэд станцын шаазан эд ангиудыг зориулалтын бодис шингээсэн давуугаар арчиж цэвэрлэнэ.

4.3.2           Ажлын байрнаас бүх машин механизм, туслах тоноглолыг буулгаж гаргана. Үүнд:

-        Цахилгаан үүсгүүр, гагнуурын аппарат 

-        Ачааны машин (тоног төхөөрөмж тээвэрлэх)

-        Автокран (ачаа өргөх)

-        Өрмийн машин (тулгуур, хашаа суурилуулах)

-        Үйлчилгээний автомашин

4.3.3           Ажлын байрыг цэвэрлэж хэвийн байдалд оруулна.

4.3.4           Угсралтын ажлын акт үйлдэн Иж бүрэн трансформаторын дэд өртөөг хүлээлгэн өгнө.

 

  1. УГСРАЛТЫН ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА

 

5.1             Угсралтын ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэх ба угсралтын ажлын технологи нь аюулгүй, найдвартай байдлыг хангасан байх ёстой.

5.2             Угсралтын ажлыг гүйцэтгэгч байгууллага "Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын ажлын аюулгүй ажиллагааны дүрэм", "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"-ийг баримтлан ажиллана.

5.3             Угсралтын ажил гүйцэтгэх ажилтан нь төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж тэнцсэн байх ёстой.

5.4             Угсралтын ажил гүйцэтгэх ажилтан нь эрхэлсэн албан тушаалдаа тохирох боловсрол, мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн бэлтгэл хангасан байх ба мэдлэгийн шалгалт өгч албан тушаал, мэргэжилдээ тохирох аюулгүй ажиллагааны группын зэрэг авсан байх ёстой.

5.5             Угсралтын ажлыг эхлэхийн өмнө ажил гүйцэтгэх нэгжийн удирдлага ажлын байрны анхан шатны болон давтан зааварчилгааг батлагдсан хөтөлбөрийн дагуу ажлын байран дээр зохион байгуулж гарын үсэг зуруулна.

5.6             Угсралтын ажилд хэрэглэгдэх багаж, төхөөрөмжүүдийн иж бүрдэл нь, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж норм дүрмийн дагуу баталгаажсан байна.

5.7             Угсралтын ажил эхлэхийн өмнө ажилд саад болох эд зүйлсийг холдуулж хамгаалалтын тууз татаж ажлын талбайг бэлтгэнэ.

5.8             Ажлын талбай, ажиллагсдыг хамгаалах шаардлагатай хэрэгслүүдээр хангагдсан байх ёстой. Үүнд: Хаалт хашилт, тусгаарлах болон хамгаалах хэрэгслүүд, анхааруулах плакатууд, аюулгүй байдлын нөхцлийг хангах техник хэрэгслүүд байна.

5.9             ЦДАШ-ын хамгаалалтын зурваст ачаа өргөх, газар өрөмдөх, ухах болон бусад хөдөлгөөнт механизмтай машинаар ажил гүйцэтгэх үед тухайн механизмын хамгийн өндөр өргөгдсөн болон хэвтээ шилжилтийн хамгийн алслагдсан цэгээс шугамын хамгийн ойрын утас хүртэл зай Хүснэгт 4.1зааснаас багагүй байх ёстой.

 

 

 

Хүснэгт 4.1. Машин механизмаар ажил гүйцэтгэх үед хүчдэлтэй

гүйдэл дамжуулах хэсэгт ойртож болох зай хэмжээ

ЦДАШ-ын хүчдэл, кВ

Зай /метр/

Хамгийн бага

Техник хэрэгслээр хэмжигдэх хамгийн бага

1 хүртэл

1.5

1.5

1-ээс дээш 35хүртэл

2.0

2.0

35-аас дээш 110 хүртэл

3.0

4.0

110-аас дээш 220 хүртэл

4.0

5.0

220-иос дээш 400 хүртэл

5.0

7.0

400-өөс дээш 750 хүртэл

9.0

10.0

 

5.10        Ажлын талбайд харанхуй үед ажиллах шаардлага гарвал "Ажлын байрны гэрэлтүүлгийн норм хэмжих аргад тулгуурлах ерөнхий шаардлага" MNS 4996-2000 -ын дагуу шөнийн гэрэлтүүлэгтэй байна. Ажлын байрны гэрэлтүүлэг 30 лк-ээс багагүй, барилгын талбай 10 лк-ээс багагүй. Хашлага нь 42 В-оос ихгүй хүчдэлтэй дохиоллын цахилгаан гэрэлтүүлгээр гэрэлтүүлэгдсэн байна.

5.11        Тухайн машин, механизмыг жолоодох эрхийн үнэмлэхгүй ажилчнаар жолоодуулж болохгүй.

5.12        Ачаа өргөгч төхөөрөмжийг байрлуулж, ажил гүйцэтгэхдээ "Өргөх зөөх механизмтай харьцах аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн шаардлагыг хангаж ажиллана.

5.13        Автокран ашиглан тулгуурыг өргөхдөө зориулалтын дэгээтэй оосор, хэрэгслийг ашиглах. Энэ нь ээлжит туршилтаар орж баталгаажсан байх шаардлагатай.

5.14        Цаг агаарын тааламжгүй, хүчтэй салхи, аянга дуу цахилгаантай бороотой үед ажил гүйцэтгэж болохгүй.

 

  1. МАТЕРИАЛ ТЕХНИКИЙН ОРЦ

 

6.1 Хамгаалах хэрэгсэл

Хүснэгт 6.1

Хамгаалах хэрэгсэл

Хэмжих нэгж

Тоо

1

Ажлын хувцас

иж бүр

8

2

Ажлын гутал (хамгаалалтын хатуулгатай)

хос

8

3

Ажлын бээлий

хос

8

4

Дуулга малгай

хос

8

5

Хамгаалах нүдний шил

ш

8

6

Гагнуурын баг

ш

1

7

Гагнуурын бээлий

хос

1

8

Эмийн сан

ш

1

6.2 Материал

Хүснэгт 6.2

Материалын нэр

Маяг, стандарт

Хэмжих нэгж

1

Иж бүрдэл трансформторын дэд станц

ш

Зураг төсөлд тооцно.

2

Бетон суурь

ш

Зураг төсөлд тооцно.

3

Газардуулгын босоо электрод

м

Зураг төсөлд тооцно.

4

Газардуулгын хөндлөн дамжуулагч (полоса)

м

Зураг төсөлд тооцно.

5

Хайс хашааны тулгуур, шон

м

Зураг төсөлд тооцно.

6

Хайс хашаа (төмөр тор)

м

Зураг төсөлд тооцно

7

Хайс хашааны хаалга

ш

Зураг төсөлд тооцно.

8

Гагнуурын электрод

Э-42А

кг

9

Төмрийн будаг

 

кг

10

Хүйтэнд тэсвэртэй битум

МБ-50

тн

11

Арчих материал

 

м

 

6.3 Техник (машин механизм)

Хүснэгт 6.3

Нэр төрөл

Техникийн үзүүлэлтүүд

Тоо

1

Ачааны машин (тоног төхөөрөмж тээвэрлэх)

даац 14 тн

1

2

Автокран (ачаа өргөх)

даац 16 тн-оос багагүй,

сумны урт 20 м

1

3

Өрмийн машин (хашаа суурилуулах)

өрөмдлөгийн гүн 3 м;өргөлтийн даац– 1.2тн

1

4

Үйлчилгээний автомашин

ш

1

5

Цахилгаан үүсгүүр

ш

1

6

Гагнуурын аппарат

кабельтай гар, хамгаалалтын багийн хамт

1

7

Нягтруулагч

ш

1

 

 

6.4  Багаж хэрэгсэл

      

Хүснэгт 6.4

Багаж хэрэгсэл

Хэмжих нэгж

Тоо

1

Монтёрын иж бүрдэл багаж

иж бүрдэл

 

2

Түлхүүрийн багц 9-24 мм

иж бүрдэл

 

3

Дроцовк багц

иж бүрдэл

 

4

Түргэн иш /Nm-тэй/

ш

 

5

Цахилгаан өрөм, өрмийн хошууны хамт

иж бүр

1

6

Таслагч

ш

1

7

Уртасгагч залгуур

ш

1

8

Эвхдэг метр

ш

1

9

Штангенциркуль

ш

1

10

Тэгш ус

ш

1

11

Теоделит

ш

1

12

Сунадаг шат (2-5 м)

ш

1

13

Тусгай зориулалтын оосор

ш

4

14

Металл сойз

ш

1

15

Зүлгүүр

ш

1

16

Лоом

ш

2

17

Хүрз

ш

2

18

Лантуу

ш

1

19

Жоотуу

ш

1

20

Эмийн сан

ш

1

21

Зөөврийн гэрэл

ш

1


 

 

  1. АШИГЛАСАН ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 

7.1              Типовая технологическая карта Монтаж (установка) комплектной трансформаторной подстанции киоскового типа КТПН-10/0,4 кВ

7.2              Комплектные трансформаторные подстанции мощностью от 4 ква до 2500 кВА на напряжение до 10кВ.

7.3.           МNS 5643:2003 "25-2500 кВ·А чадалтай, 10 кВ хүртэл хүчдэлтэй иж бүрэн трансформаторын дэд өртөө" стандарт

 

 

 

 

АГУУЛГА

 

  1. Ерөнхий хэсэг
  2. Хэрэглэх хүрээ
  3. Угсралтын ажлыг гүйцэтгэх ажиллах хүч
  4. Угсралтын ажлын үндсэн заавар
  5. Угсралтынүеийнтехник-аюулгүйнажиллагаанышаардлага
  6. Материал-техникийнорц
  7. Ашигласан техникийн баримт бичгийн жагсаалт