A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН АСГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 03

Улаан дэл

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9-р зүйлийн 9.2, Татварын ерөнхий хуулийн 8-р зүйлийн 8.1, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7-р сарын 19-ний өдрийн 192, А/243 тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдалын үйлчилгээний хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сар бүр хураан авч орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булах, устгах үйл ажиллагаанд зарцуулан ажиллахыг сумын Засаг даргад, хураамжийн орлогын төлөлт, төвлөрүүлэлтэд хяналт тавьж ажиллахыг Татварын улсын байцаагчид тус тус даалгасугай.

3.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн биелэлтийг ханган ажиллахыг сумын Засаг даргад даалгасугай.

4.Тогтоолыг хуулийн хугацаанд нь холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /Т.Соёл-Эрдэнэ/-д даалгасугай.

ДАРГА Т.АНХНЫБАЯР