- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ/Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын "Мандал Голомт" ХХК-ийн төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф/, /ЗХХАЭ №20. 2023.07.17/
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 498
Улаанбаатар хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Мандал голомт" ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын "Мандал Голомт" ХХК-ийн төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Баталсан тарифыг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Мандал голомт" ХХК (С.Дарамдад)-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-нд даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 467 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ
ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ
ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ
ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО
Текст томруулах
A
A
A