- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ЗАРДЛЫН ТӨЛБӨРИЙГ НЬ ХАРИУЦАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ХУДАЛДАН АВАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний
зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын
28-ны өдрийн 08 дугаар тогтоолын
дөрөвдүгээр хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ЗАРДЛЫН ТӨЛБӨРИЙГ НЬ ХАРИУЦАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ХУДАЛДАН АВАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Эрүүл мэндийн даатгал (ЭМД)-ын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 9.1.3, 9.1.5, 9.1.10, 9.1.11, 9.1.13 -д заасан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.1, 24.6.2, 24.6.5-24.6.8, 24.6.10-т заасан төлбөрийг нь төр хариуцах тусламж, үйлчилгээ (цаашид "эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэх")-ний төрлийг тогтоох, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар (ЭМДЕГ)-тай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллага (ЭМБ)-аас иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сан болон төлбөрийг нь төр хариуцах тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5-д заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан худалдан авах зориулалтаар эрүүл мэндийн даатгалын санд улсын төсвөөс шилжүүлж нэгтгэсэн сангаас санхүүжүүлэхтэй холбогдох харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-аас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг худалдан авах, санхүүжүүлэхдээ тухайн жилийн ЭМДС-ийн батлагдсан төсөвт багтаана.
Хоёр. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл
2.1. Амбулаторийн тусламж, үйлчилгээ:
2.1.1. амбулаторийн үзлэг;
2.1.1.1. өвчний учир үзлэг, оношилгоо шинжилгээ
2.1.1.2. амбулаториор хийгдэх ажилбар;
2.1.1.3. өвчний учир үзлэг;
2.1.1.4. эрүүл мэндэд нөлөөлж буй нөхцөл байдал;
2.1.1.5. сэтгэцийн ба зан төрхийн эмгэгийн үзлэг, оношилгоо
2.1.2. шүд, амны хөндийн амбулаторийн тусламж, үйлчилгээ;
2.1.2.1. шүдний тусламж, үйлчилгээ
2.1.2.2. хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээ
2.1.3. амбулаторийн үзлэг, зөвлөгөө, хяналт;
2.1.3.1. жирэмсний хяналтын тусламж, үйлчилгээ
2.1.3.2. эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээ
2.1.3.3. хүүхэд өсвөр үеийн тусламж, үйлчилгээ
2.1.3.4. сүрьеэ өвчний хяналт
2.1.3.5. бусад халдварт өвчний хяналт
2.1.3.6. хоол боловсруулах замын эмгэгийн хяналт
2.1.3.7. дотоод шүүрлийн эмгэгийн хяналт
2.1.3.8. зүрх судасны эмгэгийн хяналт
2.1.3.9. хорт хавдрын хяналт
2.1.3.10. сэтгэцийн эмгэгийн хяналт
2.1.3.11. осол, гэмтлийн хяналт
2.1.3.12. мэс заслын эмчилгээний дараах хяналт
2.1.3.13. бусад халдварт бус өвчний хяналт
2.2. Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ;
2.3. Өдрийн эмчилгээ:
2.3.1. гемодиализ;
2.3.2. хэвлийн диализ;
2.3.3. өдрийн эмийн эмчилгээ;
2.3.4. өдрөөр хийх хорт хавдрын хими эмчилгээ;
2.3.5. өдрөөр хийх хорт хавдрын туяа эмчилгээ;
2.4. Өдрийн мэс засал;
2.5. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ:
2.5.1. эрчимт эмчилгээ;
2.5.2. эмийн эмчилгээ;
2.5.3. мэс засал;
2.5.4. эрхтэн шилжүүлэх мэс засал;
2.5.5. хорт хавдрын хэвтүүлэн эмчлэх хими эмчилгээ.
2.6. Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ;
2.7. Сэргээн засах тусламж, үйлчилгээ:
2.7.1. амбулаторийн тусламж, үйлчилгээ;
2.7.2. өдрийн эмчилгээ;
2.7.3. хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ.
2.8. Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ:
2.8.1. амбулаторийн тусламж, үйлчилгээ;
2.8.2. өдрийн эмчилгээ;
2.8.3. хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ.
2.9. Яаралтай тусламж;
2.10. Түргэн тусламж;
2.10.1. ойрын дуудлага;
2.10.2. алсын дуудлага.
2.11. Телемедициний тусламж, үйлчилгээ;
2.12. Сувиллын тусламж, үйлчилгээ.
Гурав. Эрүүл мэндийн байгууллагад ЭМД-ын сангаас олгох
тусламж, үйлчилгээний нийт санхүүжилт
3.1. ЭМДС-аас эрүүл мэндийн байгууллагад олгох нийт санхүүжилт нь энэхүү журмын 2 дугаар бүлэгт заасан тусламж, үйлчилгээний төрөл тус бүрийн санхүүжилтийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
3.2. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухайн жилийн хуулийг хэрэгжүүлэх, ЭМДС-ын тэнцлийг хангуулах зорилгоор эрүүл мэндийн байгууллагаас үзүүлсэн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхдээ дараах зарчмыг баримтална. Үүнд:
3.2.1. Түргэн тусламжийн тусламж, үйлчилгээг тухайн ЭМБ болон ЭМДЕГ хооронд тухайн жилд байгуулсан гэрээнд тусгагдсан тоо хэмжээгээр хязгаарлахгүйгээр чанар, нэхэмжлэлийн үр дүнд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-өөс баталсан зардлын хэмжээгээр (тариф) санхүүжүүлнэ.
3.2.2. Нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ буюу халдварт өвчин, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, жирэмсэн, төрөлт, төрсний дараах үеийн тусламж, яаралтай мэс засал, хөнгөвчлөх, цочмог өвчний үеийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, хорт хавдрын хэвтүүлэн эмчлэх хими, туяа эмчилгээ болон амбулатори, өдрийн эмчилгээ, өдрийн мэс засал, соронзон резонаст томографи (MRI), компьютер томографи (СТ)-аас бусад өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээ, эмгэг судлалын шинжилгээг тухайн ЭМБ болон ЭМДЕГ хооронд тухайн жилд байгуулсан гэрээнд тусгагдсан тоо хэмжээгээр хязгаарлахгүйгээр чанар, нэхэмжлэлийн хяналтын үр дүнд үндэслэн санхүүжүүлэх боловч гэрээнд тусгагдсан тоо хэмжээ хүртэл ЭМДҮЗ-өөс баталсан төлбөрийн хэмжээгээр, гэрээнд тусгагдсан тоо хэмжээнээс хэтэрсэн тохиолдол тус бүрийг ЭМДҮЗ-өөс баталсан төлбөрийн хэмжээний 60 хувиар тооцон санхүүжүүлнэ. Хэрэв хамтын төлбөр төлбөл зохих иргэний тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд уг 60 хувиар тооцсон төлбөрийн хэмжээнээс хамтын төлбөрийн хувь хэмжээг ахин бууруулж ЭМДС-аас санхүүжүүлнэ.
3.2.3. MRI, CT оношилгоог санхүүжүүлэхдээ ЭМБ болон ЭМДЕГ хооронд байгуулсан гэрээнд тусгагдсан тоо хэмжээ хүртэлх нэхэмжлэлийг ЭМДҮЗ-өөс баталсан төлбөрийн хэмжээгээр, гэрээнд тусгагдсан тоо хэмжээнээс хэтэрсэн нэхэмжлэл тус бүрийг ЭМДҮЗ-өөс баталсан нийт төлбөрийн хэмжээний 35 хувиар тооцон санхүүжүүлнэ. Хэрэв хамтын төлбөр төлбөл зохих иргэн тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд уг 35 хувиар тооцсон төлбөрийн хэмжээнээс хамтын төлбөрийн хувь хэмжээгээр ахин бууруулж ЭМДС-аас санхүүжүүлнэ.
3.2.4. Эрхтэн шилжүүлэх тусламж, үйлчилгээ болон архаг өвчин, амьдралын чанарыг дээшлүүлэх хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, уламжлалт, сэргээн засах тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхдээ ЭМБ болон ЭМДЕГ-ын хооронд байгуулсан гэрээний тоо хэмжээг мөрдөж, гэрээнд тусгагдсан тоо хэмжээ хүртэл нь санхүүжүүлнэ.
3.3. ЭМД-ын тусламж, үйлчилгээнд ашиглагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуурыг Эрүүл мэндийн сайдын багцын батлагдсан урсгал төсөв болон олон улсын байгууллагын санхүүжилтээр худалдан авалт хийж, ЭМБ-д үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд тухайн эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурын нийт зардлыг тухайн ЭМБ-д ЭМДС-аас олговол зохих нийт төлбөрөөс хасаж санхүүжүүлнэ.
3.4. Эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн дараах тусламж, үйлчилгээний зардлыг тухайн иргэн эрүүл мэндийн даатгалтай эсэхээс үл хамааран ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ. Үүнд:
3.4.1. яаралтай тусламж;
3.4.2. түргэн тусламж;
3.4.3. жирэмсэн, төрөлт, төрсний дараах үетэй холбоотой эх барихын тусламж, үйлчилгээ;
3.4.4. халдварт өвчний оношилгоо, эмчилгээ;
3.4.5. сэтгэцийн эмгэгийн зарим тусламж, үйлчилгээ.
3.4.6. бие махбодын ба бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогчид үзүүлэх эрүүл мэндийн болон сэтгэцийн сэргээн засах тусламж, үйлчилгээ,
3.5. Энэхүү журмын 3.4-т зааснаас бусад тохиолдолд зөвхөн эрүүл мэндийн даатгалтай иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ.
3.6. ЭМДЕГ нь тухайн эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр олгож болох бөгөөд энэ тохиолдолд үлдэгдэл санхүүжилтийг үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтын үр дүнг үндэслэн, нийт гүйцэтгэлийн дүнгээс олгосон урьдчилгаа санхүүжилтийн дүнг хасаж тооцон олгоно.
3.7. Эрүүл мэндийн байгууллагаас иргэн, даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний төлбөрт ЭМД-ын сангаас олговол зохих нийт санхүүжилт нь энэ журмын 3.6-д заасан урьдчилгаа төлбөрөөс бага тохиолдолд илүү олгосон урьдчилгаа төлбөрийг дараа сарын урьдчилгааны дүнгээс суутган шилжүүлж тооцно.
3.8. Хэрэв жилийн эцсийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эрүүл мэндийн байгууллагад олгосон нийт санхүүжилт нь тухайн эрүүл мэндийн байгууллагын үзүүлсэн тусламж, үйлчилгээнд олговол зохих төлбөрөөс илүү гарсан тохиолдолд нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэлийг хийж, тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, санхүүгийн тайланд тусгана. Илүү төлсөн төлбөрийг гэрээнд заасны дагуу дараа жилийн санхүүжилтээс суутгах эсхүл буцаан төлүүлэх бусад арга хэмжээг авна.
Дөрөв. Иргэний хариуцан төлөх төлбөр
4.1. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан Монгол улсын иргэн нь энэхүү журмын 4.2, 4.3, 4.4-т зааснаас бусад тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан "ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-д заасан иргэний хариуцан төлөх төлбөрийг эрүүл мэндийн байгууллагад төлнө.
4.2. Дараах иргэн энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан 43021152, 430211541, 430211542, 430804442, 430804443, 430821242, 430821243, 41300041 код бүхий оношийн хамааралтай бүлгээс бусад оношийн хамааралтай бүлгийн иргэний хариуцан төлөх төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд төлбөрийг ЭМД-ын сангаас эрүүл мэндийн байгууллагад баталсан зардлын хэмжээгээр бүрэн төлнө. Үүнд:
4.2.1. тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн /"Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2.1, Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дахь заалтын дагуу тэтгэвэр авагчид/;
4.2.2. нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн;
4.2.3. хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч;
4.2.4. хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/;
4.2.5. ял эдэлж байгаа ялтан;
4.3. Хэрэв Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.6 (тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн), 6.1.8 (хүүхдээ хоёр ихэр бол гурав нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эцэг, эх), 6.1.11 (ял эдэлж байгаа ялтан)-т заасан даатгуулагч нь ажил хөдөлмөр эрхэлж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажилтнаар Нийгмийн даатгалын санд шимтгэл төлж буй тохиолдолд иргэний төлөх хамтын төлбөрийг төлнө.
4.4. Монгол Улсын 0-18 насны хүүхэд энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-гээр баталсан бүх тусламж, үйлчилгээний иргэний хариуцан төлөх төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд төлбөрийг ЭМД-ын сангаас эрүүл мэндийн байгууллагад баталсан зардлын хэмжээгээр бүрэн төлнө.
4.5. Эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авч буй иргэн, даатгуулагч нь энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан 41300031, 41300032 код бүхий оношийн хамааралтай бүлгийн иргэний хариуцан төлөх төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд төлбөрийг ЭМД-ын сангаас эрүүл мэндийн байгууллагад баталсан зардлын хэмжээгээр бүрэн төлнө.
4.6. Нийт иргэн, даатгуулагч энэхүү журмын 4.1-д заасан иргэний хариуцан төлөх төлбөрөөс гадна дараах нэмэлт төлбөрийг өөрөө хариуцан төлнө:
4.6.1. ЭМБ болон ЭМДЕГ хооронд байгуулсан гэрээгээр энэхүү журмын 4.7-т заасан шаардлагыг хангасан тусламж үйлчилгээний хувьд үнийн тохиролцоо хийж, гэрээнд тусгасан тариф болон тухайн тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээний зөрүү төлбөр;
4.6.2. Даатгуулагч "Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц"-ын тусламж, үйлчилгээг бүрэн аваагүй буюу өөрийн буруугаас давтан үзлэгт ороогүй бол дараагийн удаад амбулаторийн тусламж, үйлчилгээ авахдаа тухайн тусламж үйлчилгээний нийт зардлын 25 хувийг;
4.6.3. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний өртгийн тооцоололд ороогүй, ЭМДЕГ болон эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулсан гэрээнд тусгайлан заагдсан, иргэний хүсэлтийн дагуу үзүүлсэн нэмэлт үйлчилгээний төлбөрийг 100 хувь;
4.6.4. ОХБ-ийн жагсаалтад ороогүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг 100 хувь;
4.6.5. Тухайн жилд 3-аас дээш удаа шүд, амны хөндийн амбулаторийн тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд 4 дэх тохиолдлоос эхлэн төлбөрийг ОХБ-ийн жагсаалтад заасан хэмжээгээр 100 хувь;
4.6.6. Анхан шатны ЭМБ-ын эмчийн заалт, илгээх бичиггүйгээр /илгээх бичиг шаардахгүй тусламж, үйлчилгээнээс бусад тохиолдолд/ иргэн сайн дураараа шатлал алгасан лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас амбулаторийн тусламж, үйлчилгээ авсан, оношилгоо шинжилгээ /өндөр өртөгтэй болон бусад/ хийлгэсэн тохиолдолд тухайн тусламж, үйлчилгээний зардлыг холбогдох ОХБ-ийн жагсаалтад заасан хэмжээгээр 100 хувь, хэрэв тухайн тусламж үйлчилгээ нь ОХБ-ийн жагсаалтад батлагдаагүй бол төлбөрийг Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан "Төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ"-ээр тооцон 100 хувь;
4.7. Дараах шаардлагыг бүхэлд нь эсхүл аль нэгийг нь хангасан тусламж, үйлчилгээний тарифыг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай гэрээгээр тохиролцоно. Үүнд:
4.7.1. Даатгуулагчийн амь насыг аврах, нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ хэдий ч хүртээмж нь нэн хязгаарлагдмал, хүртээмжийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай тусламж, үйлчилгээ;
4.7.2. Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад багтсан өвчин эмгэгийн эмчилгээг өөрийн хөрөнгө оруулалтаар нутагшуулсан боловч ОХБ-ын жагсаалтад ороогүй тусламж, үйлчилгээ;
4.7.3. Даатгуулагчид нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор шинэ технологийг нэвтрүүлсэн бөгөөд уг технологид хамаарах зардал нь ЭМД-ын тусламж, үйлчилгээний тарифт шингээгүй тохиолдолд;
4.7.4. Тухайн тусламж, үйлчилгээг тухайн ЭМБ-аас өөр ЭМБ үзүүлдэггүй бөгөөд тухайн тусламж, үйлчилгээний өртөг нь ЭМДҮЗ-ийн баталсан төлбөрийн хэмжээнээс давсан тохиолдолд;
4.8. Энэхүү журмын 4.7-д заасан тарифыг нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай гэрээгээр тохиролцох тусламж, үйлчилгээний жагсаалтыг ЭМДЕГ-ын даргын тушаалаар жил бүр батлах бөгөөд баталсан жагсаалтын хүрээнд тарифын тохиролцоо хийнэ.
4.9. Монгол Улсын хууль, Олон улсын гэрээнд тусгайлан заагаагүй тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.4-т заасан гадаадын иргэн, харьяалалгүй даатгуулагч нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа тухайн тусламж, үйлчилгээний нийт төлбөрийн хэмжээний 80 хувьтай тэнцэх төлбөрийг эрүүл мэндийн байгууллагад төлнө. Монгол улсаас бусад улстай байгуулсан Нийгмийн хамгааллын гэрээ, хэлэлцээрт эмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудлыг тусгасан тохиолдолд тухайн гэрээ, хэлэлцээрийн зохицуулалтыг баримтална.
Тав. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тусламж үйлчилгээний зардлын бүрэлдэхүүн, төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх удирдамж
5.1. ЭМДЕГ-ын чанар болон төлбөрийн хяналтын үйл ажиллагааны хүрээнд зөрчил илэрсэн нэгж тохиолдлын санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй.
5.2. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцон, ЭМД-ын сангаас санхүүжүүлэхэд дараах удирдамжийг баримтална.
Тусламж, үйлчилгээний төрөл | Нэгж тохиолдлыг тооцох | Тохиолдлын тоог хязгаарлах нөхцөл | Нэгж тохиолдолд хамаарах зардлын бүрэлдэхүүн | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.1. Амбулаторийн үзлэг | Дараах тохиолдлуудыг амбулаторийн үзлэг болон амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багцын нэгж тохиолдлын тоонд тооцож, ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ. 4. Нэгдсэн эмнэлэг, клиник, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай эмнэлгийн эмчийн илгээх бичгийн /13в маягт/ дагуу тухайн эмнэлгийн өөр тасаг нэгжээс амбулаторийн тусламж, үйлчилгээ авсан тохиолдол; |
| Амбулаторийн үзлэгийн зардлын бүрэлдэхүүнд эмчийн нэг удаагийн үзлэг, зөвлөгөө, түүнд шаардагдах эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.2. Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц | 1. Амбулаторийн эмч нь даатгуулагчийн оношийг тогтоох зорилгоор ЭМДҮЗ-өөс баталсан тусламж, үйлчилгээний жагсаалт болон ЭМДЕГ-ын даргын тушаалаар батлагдсан өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалтад багтаагүй оношилгоо, шинжилгээг удаа дараа хийх, улмаар давтан үзлэгийг удаа дараа хийсэн нь "Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц"-ын тохиолдлын тоог нэмэх үндэслэл болохгүй. | Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багцын зардлын бүрэлдэхүүнд эмчийн анхан болон давтан үзлэг, зөвлөгөө, эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл, онош тогтоох, тодруулах зорилгоор хийсэн энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралт болон ЭМДЕГ-ын даргын тушаалаар батлагдсан өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээнээс бусад оношилгоо, шинжилгээний зардал болон холбогдох бусад зардал хамаарна. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багцыг санхүүжүүлэхэд баримтлах зохицуулалт | 1. Даатгуулагч нь өвчний учир, эмчийн заалтаар тухайн лавлагаа шатлалын нэг эрүүл мэндийн байгууллагад 4 хүртэлх амбулаторийн кабинетаар үйлчлүүлж, амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц авсан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас дараах байдлаар санхүүжүүлнэ. Үүнд:
2. Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багцын тусламж, үйлчилгээг даатгуулагчид цогц байдлаар үзүүлсэн эсэхээс хамааран төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас дараах байдлаар санхүүжүүлнэ. Үүнд: 2.1 Өвчний учир хийх амбулаторийн анхан болон давтан үзлэгийг, оношилгоо шинжилгээний хамт цогц байдлаар үзүүлсэн тохиолдлыг "Амбулаторийн үзлэг, оношилгоо шинжилгээний багц"-ын нэг тохиолдол гэж тооцон, амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багцын төлбөрийн хэмжээгээр буюу 100 хувь санхүүжүүлнэ. 2.2 Амбулаторийн анхан үзлэг болон холбогдох оношилгоо, шинжилгээ хийгдсэн боловч оношилгоо, шинжилгээний дараах давтан үзлэг хийгдээгүй тохиолдлыг санхүүжүүлэхдээ амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багцын төлбөрийн хэмжээний 70 хувиар тооцон санхүүжүүлнэ. 3. Эрүүл мэндийн байгууллага нь тухайн лавлагаа шатлалын өөр эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн оношилгоо, шинжилгээг даатгуулагчид давтан хийсэн тохиолдолд оношилгоо, шинжилгээний зардлыг давхардуулан санхүүжүүлэхгүй, амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багцын төлбөрийн хэмжээний 50 хувиар тооцож санхүүжилтийг олгоно. 4. Даатгуулагч амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц хийлгэсний дараа 30 хоногийн дотор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багцын төлбөрийн хэмжээний 50 хувиар тооцож санхүүжилтийг олгоно. Учир нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний зардалд оношилгоо, шинжилгээний зардал багтсан. 5. Амбулаторийн эмчийн нэг өвчтөнд зарцуулах анхан болон давтан үзлэгийн дундаж хугацаа тус бүр 10 минутаас доошгүй байна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.3. Амбулаториор хийгдэх ажилбар | Амбулаториор хийгдэх ажилбарт амбулаторийн нөхцөлд хэсгийн мэдээгүйжүүлгийн дор богино хугацаанд /90 хүртэлх минут/ оношилгоо эмчилгээний зорилгоор хийсэн ажилбар эсхүл мэс ажилбар хийсэн тохиолдлыг тооцно. Даатгуулагчийн хийлгэсэн "Амбулаториор хийгдэх ажилбар" бүрийг нэг тохиолдол хэмээн тооцож санхүүжүүлнэ. |
| Амбулаториор хийгдэх ажилбарын зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, зөвлөгөө, мэс ажилбар, шархны анхан болон давтан цэгцэлгээ, боолт, эмчилгээ, сувилгаа, нэг удаагийн хэрэгсэл болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.4. Шүд, амны хөндийн амбулаторийн тусламж, үйлчилгээ | Даатгуулагч өвчний учир шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээгээр дагнасан төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага болон сумын эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, төрийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт үзүүлэн шүдний цогц тусламж, үйлчилгээ авсан тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно. Даатгуулагчийн нэг шүдийг бүрэн эмчлэх бүхий л тусламж, үйлчилгээг цогц тусламж, үйлчилгээ хэмээн үзнэ. |
| Шүд, амны хөндийн амбулаторийн тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд шүд, амны хөндийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, тухайн шүдний бүрэн эмчилгээ болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Санхүүжүүлэхэд баримтлах зохицуулалт |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.5. Хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээ | Анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас хүүхдэд үзүүлсэн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний тохиолдол тус бүрийг нэгж тохиолдол гэж тооцно. | Хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд шүд, амны хөндийн мэргэжлийн эмчийн үзлэг, хамгаалах ломбо болон сэргийлэх түрхлэгийн зардал хамаарна. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Санхүүжүүлэхэд баримтлах зохицуулалт | 1. Хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний зардлыг нэг хүүхдэд жилд 1 удаа ЭМДС-аас санхүүжүүлнэ. 2. Анхан шатны эрүүл мэндийн байгууллага тухайн тусламжийг чадамж бүхий эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан хийж болно. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.6. Амбулаторийн хяналтын үзлэг | Эмчийн заалтаар хийгдэж буй "Амбулаторийн хяналтын үзлэг" бүрийг нэг тохиолдол хэмээн тооцно. |
| Амбулаторийн хяналтын үзлэгийн зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, сувилагчийн гардан үйлдэл, зөвлөгөө, (Эмэгтэйчүүд нөхөн үржихүйн хяналтын багцын хувьд жирэмснээс сэргийлэх орчин үеийн арга хэрэгслийн зардал багтсан) энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралт болон ЭМДЕГ-ын даргын тушаалаар батлагдсан өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээнээс бусад оношилгоо, шинжилгээний зардал болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Санхүүжүүлэхэд баримтлах зохицуулалт | Лавлагаа шатлалын нэгдсэн эмнэлэг, клиник болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмчийн хяналтад байх шаардлагатай иргэний үзүүлсэн амбулаторийн байнгын хяналтын үзлэгийг эрүүл мэндийн даатгалын сангаас тохиолдлоор санхүүжүүлнэ. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Бусад зохицуулалт | Амбулаторийн хяналтын үзлэгийн багц нь 1) амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, 2) өдрийн мэс засал, 3) хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний дараа үүснэ. Хяналтын үзлэг хийж буй эмч нь тухайн даатгуулагчийн дараагийн хяналтад ирэх үзлэгийн болон шинжилгээний хугацааг хуваарийг товлож, эргэн дуудах тогтолцоог бүрдүүлсэн байна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.7. Жирэмсний хяналтын тусламж, үйлчилгээ | Иргэн, даатгуулагчийн жирэмсний хяналтыг гардан хийж буй анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан журамд заасан лавлагаа шатлалын хяналтын үзлэгийг хийлгэх зорилгоор лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага руу, эсхүл жирэмсний хяналт хийж буй лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг рүү илгээх бичгээр илгээсэн тохиолдлыг жирэмсний хяналтын нэгж тохиолдолд тооцно. | Жирэмсний хяналтын тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн анхан болон оношилгоо, шинжилгээний дараах давтан үзлэг, зөвлөгөө, эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл, онош тодруулах зорилгоор хийсэн энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралт болон ЭМДЕГ-ын даргын тушаалаар батлагдсан өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээнээс бусад оношилгоо, шинжилгээний зардал болон холбогдох бусад зардал хамаарна. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Санхүүжүүлэхэд баримтлах зохицуулалт |
Тайлбар: *Жирэмсний хяналтын тусламж, үйлчилгээнд хамаарах үндсэн оношилгоо шинжилгээ гэдэгт жирэмсний явцыг хянахад зайлшгүй хийгдэх шаардлагатай (эхо, цус шээсний шинжилгээ гэх мэт) бөгөөд ЭМДЕГ-ын даргын тушаалаар баталсан өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээнд хамаарахгүй, нэгжийн үнэ нь 40000 төгрөгөөс доош үнэ бүхий оношилгоо, шинжилгээг хамруулна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Жирэмсний хяналтын багцтай холбогдох бусад зохицуулалт | 1. Жирэмсний хяналтад Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан холбогдох тушаал шийдвэрийг мөрдөх бөгөөд энэхүү журам нь зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх жирэмсний хяналтын үзлэгийг санхүүжүүлэхэд мөрдөгдөнө. 2. Анхан шатны эрүүл мэндийн байгууллага нь жирэмсний хяналтыг холбогдох журмын дагуу хийх бөгөөд үүнтэй холбогдох зардал нь энэхүү журмаар зохицуулагдахгүй. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Нийт амбулаторийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхэд баримтлах нийтлэг зохицуулалт | 1. Даатгуулагч дараах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын амбулаториор авахад илгээх бичиг шаардахгүй, бөгөөд илгээх бичиггүй үзүүлсэн тохиолдлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ. Бусад бүх тохиолдолд амбулаторийн тусламж, үйлчилгээ авахад анхан болон лавлагаа шатлалын эмчийн илгээх бичгийг шаардана. Үүнд: 1.1 Халдварт өвчний тусламж, үйлчилгээ 1.2 Шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээ 1.3 Чих, хамар, хоолойн тусламж, үйлчилгээ 1.4 Хорт хавдар, осол гэмтлийн тусламж, үйлчилгээ 1.5 Арьс, харшлын тусламж, үйлчилгээ 1.6 Эрүүл мэндийн байдал болон эрүүл мэндийн байгууллагад хандахад нөлөөлөх хүчин зүйлс 1.7 Сэтгэц, зан үйлийн эмгэгийн тусламж, үйлчилгээ 1.8 Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ 1.9 Сэргээн засах тусламж, үйлчилгээ 1.10 Амбулаториор хийгдэх мэс ажилбар 1.11 Нүдний тусламж, үйлчилгээ 1.12 Мэс заслын тусламж, үйлчилгээ 1.13 Диализын тусламж, үйлчилгээ 1.14 Амбулаторийн хяналтын үзлэг 2. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас илгээх бичигтэй /13A/ ирсэн иргэн даатгуулагчийг лавлагаа шатлалын эмч үзэж, тухайн эрүүл мэндийн байгууллага дотроо дараагийн өөр мэргэжлийн эмч, амбулаторит үзүүлэхээр илгээхдээ анхан шатлалын ЭМБ-аас дахин илгээх бичиг шаардахгүй. 3. Амбулаторийн үзлэгийг утсаар болон зайнаас үзүүлсэн бол амбулаторийн үзлэгийн тохиолдолд тооцохгүй, санхүүжүүлэхгүй. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ | Даатгуулагчийн тухайн сард эмчийн заалтаар лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад нэг оношийн хүрээнд хийлгэсэн ижил төрлийн өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний тохиолдлуудыг багцлан нэг тохиолдол гэж тооцно. | 1. Өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээ хийлгэсний дараа даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх тасаг руу илгээн, хэвтүүлэн эмчилсэн тохиолдолд тухайн өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй. Учир нь хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардалд шаардлагатай өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний зардал багтсан. | Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний багцын зардлын бүрэлдэхүүнд эмчийн дүгнэлт, урвалж, бодис, лабораторийн зардал, техникч болон лаборантын цалин, засвар, үйлчилгээ болон холбогдох бусад зардал хамаарна. Эмгэг судлалын шинжилгээний зардлын бүрэлдэхүүнд эмгэг судлалын шинжилгээ хийхэд зарцуулагдах бүх оношлуур, хэрэгсэл, эмгэг шинжилгээний дүгнэлт бичих зардал болон холбогдох бусад зардал хамаарна | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг санхүүжүүлэхэд баримтлах зохицуулалт |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээтэй холбогдох бусад зохицуулалт | 1. Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг тухайн оношийн хүрээнд хийгдэх ерөнхий оношилгоо, шинжилгээгээр онош нь тодрох боломжгүй, нарийн оношилгоо хийлгэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмчийн заалт, илгээх бичгээр /АМ-13В/ хийнэ.
2. Өндөр өртөгтэй шинжилгээний багцад хамаарах шинжилгээний жагсаалтыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхдээ Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан "Төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ"-г баримтлах бөгөөд ЭМДЕГ-ын даргын тушаалаар жагсаалтыг батална.
3. Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын амбулаторийн үзлэг хийсэн эмчийн заалтаар хийсэн өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээний тохиолдол бүрийг ЭМДЕГ-ын Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газраас тухайн өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээ тухайн даатгуулагчид зайлшгүй шаардлагатай эсэх, тодосгогч бодис ашиглах шаардлагатай эсэх болон бусад төрлийн хяналт хийсний үндсэн дээр санхүүжүүлнэ.
4. ЭМДЕГ-ын Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын үйл ажиллагаагаар тухайн эрүүл мэндийн байгууллага нь иргэнд шаардлагагүй тохиолдолд өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээ хийсэн, эсхүл шаардлагагүй тохиолдолд тодосгогч бодис ашигласан нь тогтоогдвол уг тохиолдлын зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй бөгөөд тухайн эрүүл мэндийн байгууллага нь иргэнээс авсан иргэний хариуцан төлсөн төлбөрийг 100 хувь буцаан олгоно.
5. Лавлагаа шатлалын нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай эмнэлэг, клиник нь хүчин чадал хүрэлцэхгүйн улмаас өөрийн үйлчлүүлэгчид хийх шаардлагатай өндөр өртөг бүхий шинжилгээг өөр эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд оношилгоо, шинжилгээний төлбөрийг ЭМДЕГ үндсэн үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагад нэгдсэн эмнэлэг, клиникт шилжүүлэх бөгөөд эмнэлгүүд төлбөр тооцоогоо эмнэлэг хоорондын гэрээ, хэлэлцээрээр шийдвэрлэнэ.
6. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний явцад тухайн эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал хүрэлцэхгүйн улмаас иргэнийг өндөр өртөг бүхий оношилгоо шинжилгээ хийлгэхээр өөр эрүүл мэндийн байгууллага руу илгээсэн тохиолдолд төлбөрийг тухайн эрүүл мэндийн байгууллага бүрэн хариуцаж, оношилгоо шинжилгээ хийсэн эрүүл мэндийн байгууллагад, эсхүл даатгуулагчид төлбөрийн баримтыг үндэслэн төлнө.
7. А) Амбулаторийн үзлэг, Б) амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээ, C) амбулаторийн хяналтын үзлэг хийснээс 30 хоногийн дотор тухайн үзлэг хийсэн оношийн хүрээнд хийгдсэн өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
8. Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэсэн нь даатгуулагчдад дараагийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийг хойшлуулах үндэслэл болохгүй.
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.1. Өдрөөр хийх хорт хавдрын системийн химийн эмчилгээ | Өдрөөр хийх хорт хавдрын системийн химийн эмчилгээг хийсэн эмчилгээ нэг бүрийг нэгж тохиолдол хэмээн тооцно. |
| Өдрөөр хийх хорт хавдрын системийн химийн эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчилгээ хийгдэх хугацааны туршид хэрэглэгдэх химийн тариа, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, сувилахуйн зардал болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.2. Өдрөөр хийх хорт хавдрын химийн бай эмчилгээ | Өдрөөр хийх хорт хавдрын химийн бай эмчилгээг хийсэн эмчилгээ нэг бүрийг нэгж тохиолдол хэмээн тооцно |
| Өдрөөр хийх хорт хавдрын химийн бай эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчилгээ хийгдэх хугацааны туршид хэрэглэгдэх химийн тариа, химийн бай эмчилгээний тариа, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, сувилахуйн зардал болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.3. Өдрөөр хийх цусны хорт хавдрын химийн бай эмчилгээ | Өдрөөр хийх цусны хорт хавдрын химийн бай эмчилгээг хийсэн эмчилгээ нэг бүрийг нэгж тохиолдол хэмээн тооцно. |
| Өдрөөр хийх цусны хорт хавдрын химийн бай эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчилгээ хийгдэх хугацааны туршид хэрэглэгдэх химийн тариа, химийн бай эмчилгээний тариа, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, сувилахуйн зардал болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.4. Өдрөөр хийх хорт хавдрын системийн хими болон бай эмчилгээ | Өдрөөр хийх хорт хавдрын системийн химийн эмчилгээг хийсэн эмчилгээ нэг бүрийг нэгж тохиолдол хэмээн тооцно. |
| Өдрөөр хийх хорт хавдрын системийн хими болон бай эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчилгээ хийгдэх хугацааны туршид хэрэглэгдэх химийн тариа, химийн бай эмчилгээний тариа, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, сувилахуйн зардал болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.5. Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээ | Өдрөөр хийх хорт хавдрын химийн бай эмчилгээг хийсэн эмчилгээ нэг бүрийг нэгж тохиолдол хэмээн тооцно |
| Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, тусламж, үйлчилгээ үзүүлж буй үед ашиглагдах туяа эмчилгээний эм тариа, унтуулгын эм, эмнэлгийн хэрэгслийн зардал, сувилахуйн зардал, туяа эмчилгээний тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний зардал болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээг санхүүжүүлэхэд баримтлах зохицуулалт | 1. Хэрэв тухайн даатгуулагчид хорт хавдрын туяа болон химийн өдрийн эмчилгээг нэгэн зэрэг хавсран хийсэн тохиолдолд 2 эмчилгээг тус бүрд нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. 2. Өдрөөр хийх хорт хавдрын химийн бай эмчилгээний ОХБ болон өдрөөр хийх системийн хими эмчилгээг нэг даатгуулагчид хавсран хийсэн тохиолдолд "Өдрөөр хийх хорт хавдрын системийн хими болон бай эмчилгээ" ОХБ-ээр нэхэмжлэх бөгөөд "Өдрөөр хийх хорт хавдрын химийн бай эмчилгээ", "Өдрөөр хийх системийн хими эмчилгээ" ОХБ-үүдээр тус тусад нь салгаж нэхэмжлэхгүй. Нэхэмжилсэн тохиолдолд уг нэхэмжлэлүүдийг санхүүжүүлэхгүй. 3. Даатгуулагчийг хэвтэн эмчлүүлэх үед зайлшгүй шаардлагаар хорт хавдрын туяа эмчилгээ хийсэн тохиолдолд хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний зардал болон хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээний зардлыг холбогдох туяа эмчилгээний төлбөрийн хэмжээг баримтлан тохиолдлын тоогоор нэмж санхүүжүүлнэ. 4. Үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг илгээхдээ хийгдсэн хими болон туяа эмчилгээг Z оношоор, үндсэн хавдрын оношийг хамтад нь бүртгэж илгээнэ. 5. Химийн эмчилгээнд уух хэлбэрээр хэрэглэдэг эмийг нэг сарын эмчилгээний эмийг даатгуулагчид бүрэн олгоно. Олгосонг нотлох баримтыг нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын холбогдох анхан шатны баримтад хавсаргана. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.6. Диализын тусламж, үйлчилгээ | Диализын эмчилгээ тус бүрийг нэг тохиолдол хэмээн тооцож, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. | Диализын тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, зөвлөгөө, диализын шингэн, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо шинжилгээ, сувилахуйн зардал болон холбогдох бусад зардал хамаарна. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Санхүүжүүлэхэд баримтлах зохицуулалт | 1. Даатгуулагч нь хэвтүүлэн эмчлэх эмийн тусламж, үйлчилгээ, мэс заслын тусламж, үйлчилгээ авах хугацаанд диализ эмчилгээнд хамрагдсан тохиолдолд диализын эмчилгээний зардлыг нь диализ эмчилгээний төлбөрийн хэмжээг баримтлан тохиолдлын тоогоор тооцож, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардал дээр нэмж олгоно. 2. Өдрөөр хийлгэх диализ болон диализын тусламж, үйлчилгээний хяналтаас өөр, цаг товлосон амбулаторийн үзлэгийг холбогдох оношийн хамааралтай бүлгийн төлбөрийн хэмжээгээр тусад нь санхүүжүүлнэ. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.7. Өдрийн эмийн эмчилгээ | Өдрийн эмийн эмчилгээ нь нэг оношоор 5-аас доошгүй хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд үзүүлсэн тусламж, үйлчилгээг нэг багц гэж тооцно. | Даатгуулагчид өдрийн эмийн эмчилгээ үзүүлж байх хугацаанд тухайн оношоор нь хэвтүүлэн эмчлэх тасагт шилжүүлэн, хэвтүүлэн эмчилсэн тохиолдолд зөвхөн хэвтүүлэн эмчлэх үеийн зардлыг холбогдох оношийн хамааралтай бүлгээр нь тооцон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. | 1. Өдрийн эмийн эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, оношилгоо шинжилгээ, эмчилгээ хийгдэх хугацааны туршид хэрэглэгдэх бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, ороох боох материал, сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээний зардал болон холбогдох бусад зардал хамаарна. 2. Тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан 41340035 код бүхий оношийн хамааралтай бүлгийн Иод 131 эмчилгээнд өвчний түүх нээж 5 хоног эмчлэх шаардлагагүй тул тухайн тусламж, үйлчилгээг холбогдох эмнэлзүйн удирдамж, зааврын дагуу үзүүлсэн эсэхэд хяналт тавьж санхүүжилтийг олгоно. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Өдрийн мэс засал | Эрүүл мэндийн байгууллагад мэс засал хийлгэж, 24 цагийн дотор эмнэлгээс гарсан тохиолдлыг өдрийн мэс заслын нэг тохиолдолд тооцно. | Даатгуулагчид өдрийн мэс засал хийсний дараа эмнэлзүйн шаардлагаар эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн тохиолдолд зөвхөн тухайн мэс засал хийлгэсэн оношийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээгээр санхүүжүүлнэ. Нэг оношоор өдрийн мэс засал, хэвтүүлэн эмчлэх мэс заслыг давхардуулан санхүүжүүлэхгүй | Өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, оношилгоо шинжилгээ, мэс засал, мэс ажилбар, эмчилгээ хийгдэх хугацааны туршид хэрэглэгдэх бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, протез, ортопед (өндөр үнэ бүхий болон бусад), ороох боох материал, сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээний зардал болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6.1. Эрчимт эмчилгээ | 1. Даатгуулагч нь эмчийн заалтаар, зайлшгүй шаардлагаар эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн тохиолдол (ангиографийн мэс заслын дараа хяналт хийх зорилгоор иргэнийг эрчимт эмчилгээний тасаг хянасан тохиолдлоос бусад) тус бүрийг эрчимт эмчилгээний нэг тохиолдол гэж тооцно. | 1. Ангиографийн мэс заслын дараа хяналт хийх зорилгоор иргэнийг эрчимт эмчилгээний тасагт богино хугацаагаар хянасан тохиолдлыг эрчимт эмчилгээний тохиолдолд тооцохгүй. 2. Даатгуулагч эрчимт эмчилгээний тасгаас хэвтүүлэн эмчлэх тасаг руу шилжих, улмаар дахин эрчимт эмчилгээний тасаг руу шилжсэн тохиолдлыг эрчимт эмчилгээний нэг тохиолдол гэж тооцно. | Эрчимт эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд хэрэглэсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрхтэн орлуулах эмчилгээ, цус цусан бүтээгдэхүүн, эмчийн үзлэг, мэс заслын тусламж, бүх төрлийн оношилгоо шинжилгээний зардал (өндөр өртөгтэй болон бусад), сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад бүх зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Эрчимт эмчилгээг санхүүжүүлэхэд баримтлах зохицуулалт | 1. Иргэн яаралтай тусламжийн тасгаас эрчимт эмчилгээ, хэвтүүлэн эмчлэх тасаг руу шууд шилжиж, эрчимт эмчилгээ, мэс засал, эмийн эмчилгээний тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд зөвхөн холбогдох эрчимт эмчилгээ, мэс засал, эсхүл эмийн эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас тус бүрд нь санхүүжүүлнэ. 2. Даатгуулагч нь нэгдсэн эмнэлэг, клиникийн эрчимт эмчилгээний тасгаас төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт шилжин ирсэн тохиолдолд нэгдсэн эмнэлэг, клиник болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн тохиолдол тус бүрийг эрчимт эмчилгээний нэг тохиолдол гэж тооцно. Энэ тохиолдолд нэгдсэн эмнэлэг, клиникийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тохиолдлыг шинж тэмдгийн оношоор, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тохиолдлыг үндсэн оношийн эрчимт эмчилгээний төлбөрийн хэмжээгээр тооцон, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Эрчимт эмчилгээтэй холбогдох бусад зохицуулалт | Эрчимт эмчилгээний үед иргэнээр эм тариа авхуулахыг бүрэн хориглох бөгөөд хэрэв зайлшгүй шалтгаанаар авхуулсан тохиолдолд энэхүү журмын 1.3-т заасны дагуу төлбөрийг иргэнд баримтыг үндэслэн буцаан олгоно. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6.2. Эмийн эмчилгээ | Өвчний учир, эмчийн заалтаар хэвтүүлэн эмчилсэн тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно. | 1. Эмч, эрүүл мэндийн байгууллагын буруутай үйлдэл, эсхүл өмнөх тусламж, үйлчилгээг хангалтгүй үзүүлснээс шалтгаалан даатгуулагч тухайн оношоор давтан 30 хоногийн дотор хэвтүүлэн эмчлүүлсэн нь ЭМДЕГ-ын чанар, төлбөрийн хяналтын үйл ажиллагаагаар нотлогдсон тохиолдолд давтан хэвтэлтийг санхүүжүүлэхгүй. 2. Даатгуулагч эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжин эмчлүүлэх, эсхүл энгийн тасгаас эрчимт эмчилгээний тасаг руу шилжин, улмаар энгийн тасаг руу шилжин эмчлүүлсэн тохиолдлуудад эмийн эмчилгээний болон эрчимт эмчилгээний тус бүр нэг тохиолдол хэмээн үзэж, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. | Хэвтүүлэн эмчлэх эмийн эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчилгээ хийх хугацаанд хэрэглэсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, цус, цусан бүтээгдэхүүн, эмчийн үзлэг, бүх төрлийн оношилгоо шинжилгээ (өндөр өртөгтэй болон бусад), уламжлалтын болон сэргээн засах тусламж, үйлчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал хамаарна. Жич: "Миелом ба плазмоцитын өмөн"-ийн үеийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд дээр дурдсан нийтлэг зардлуудаас гадна хэвтүүлэн эмчлэх үеийн хими болон туяа эмчилгээний зардал багтсан болно. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Эмийн эмчилгээг санхүүжүүлэхэд баримтлах зохицуулалт | Иргэн яаралтай тусламжийн тасгаас эрчимт эмчилгээ, хэвтүүлэн эмчлэх тасаг руу шууд шилжиж, эрчимт эмчилгээ, мэс засал, эмийн эмчилгээний тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд зөвхөн холбогдох эрчимт эмчилгээ, мэс засал, эсхүл эмийн эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас тус бүрд нь санхүүжүүлнэ. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Эмийн эмчилгээтэй холбогдох бусад зохицуулалт | 1. Эрүүл мэндийн байгууллага тухайн иргэнийг хэвтүүлэн эмчлэхэд анхан шатнаас илгээх бичиг /АМ-13А/ шаардахгүй бөгөөд эмчийн заалт бүхий хэвтэх бичгийг үндэслэн хэвтүүлэн эмчилнэ. 2. Даатгуулагчийн хэвтүүлэн эмчлэх эмийн тусламж, үйлчилгээ авах хугацаанд тухайн эмнэлгийн тасаг хооронд шилжсэн тохиолдлыг хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нэг тохиолдлоор тооцож, шилжин хэвтсэн оношийн дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг санхүүжүүлнэ. Энэхүү тасаг хооронд шилжсэн шилжилттэй холбоотойгоор энэхүү журмын 5.1-т заасан иргэний хариуцан төлсөн төлбөрийн хэмжээнд зөрүү үүссэн тохиолдолд илүү гарсан зөрүүг эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид буцаан олгох, эсхүл дутуу тохиолдолд зөрүүг даатгуулагч эрүүл мэндийн байгууллагад нөхөн төлнө. 3. "Ангилагдаагүй бусад" оношийн хамааралтай бүлэгт ОХБ-ийн 1-557 дүгээр оношийн хамааралтай бүлэгт тусаагүй, жилд 20-иос доош удаа тохиолдсон өвчин эмгэгийг оношоор үзүүлэх хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ хамаарна. ОХБ-ийн 1-557 дүгээр оношийн хамааралтай бүлэгт тусаагүй бөгөөд жилд 21-ээс дээш тохиолдолтой өвчин эмгэгийг энэхүү ОХБ-ээр санхүүжүүлэхгүй. 4. 41234521 код бүхий "Урт хугацааны сэтгэцийн тодорхойгүй эмгэг" ОХБ нь зөвхөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хамаарах бөгөөд уг тусламж, үйлчилгээний зардлыг жилд нэг удаа хэвтүүлэн эмчлэхээр тооцож, санхүүжилтийг сар бүрд ногдуулан тооцож олгох бөгөөд сар бүр хэвтүүлэн эмчлүүлж буй иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар үр дүнд явцын хяналт хийнэ. Энэхүү тусламж, үйлчилгээ авч буй иргэнээс эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, хурууны хээ уншуулахыг шаардахгүй. Уг ОХБ-ээр санхүүжих иргэний хувьд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өөр эрүүл мэндийн байгууллагад хэвтүүлэн эмчлэх болон мэс заслын тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд тухайн эмнэлэгт эмчлүүлсэн хоногт ногдох зардлыг сар бүрийн тусламж, үйлчилгээний зардлаас хасаж тооцно. /2024 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс тус ОХБ-ыг ЭМД-аас санхүүжүүлэхгүй бөгөөд жагсаалтаас хасна/ 3. Даатгуулагч хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ авч байх хугацаандаа амбулаторийн аливаа тусламж, үйлчилгээ, өндөр өртөг бүхий оношилгоо шинжилгээний тусламж, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг өөрийн санаачилгаар авсан тохиолдолд тухайн амбулаторийн тусламж, үйлчилгээ, оношилгоо, шинжилгээ, урьдчилан сэргийлэх үзлэгийн зардлыг санхүүжүүлэхгүй. 4. Хэвтүүлэн эмчлэх 410340141, 410340142 код бүхий "Хүүхдийн сонсгол алдагдахад хүргэсэн чихийн төрөлх гажиг, сонсгол бууралт" ОХБ-т хамаарах мэс заслыг Монгол Улсын иргэн, 0-18 хүртэлх насны хүүхдэд үзүүлсэн тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. Бусад тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй буюу төлбөрийг иргэн, даатгуулагч өөрөө хариуцан төлж, тус тусламж, үйлчилгээг авна. 5. Хэвтүүлэн эмчилсэн системийн химийн болон химийн бай эмчилгээний нэхэмжлэлийг илгээхдээ Z онош болон үндсэн хавдрын оношийг хамтад нь бүртгэн илгээнэ. 6. Эмийн эмчилгээний А оношийн хамааралтай бүлгээр тухайлсан оношийн эмнэлзүйн хүнд зэргийн тохиолдлыг эмнэлэгт хэвтүүлэн, эмийн эмчилгээ хийсэн тохиолдолд санхүүжүүлнэ.
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6.3. Мэс засал | Даатгуулагчийн өвчний учир, эмчийн заалтаар хийлгэсэн мэс заслын тусламж, үйлчилгээний тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно. Мэс заслын тусламж, үйлчилгээний тохиолдол гэж мэс засал, мэдээгүйжүүлэг, сэрээх үйл ажиллагаа цогц тусламж, үйлчилгээг хэлнэ. | Эмч, эрүүл мэндийн байгууллагын буруутай байдал, эсхүл өмнөх тусламж, үйлчилгээг хангалтгүй үзүүлснээс шалтгаалан даатгуулагч тухайн оношоор 30 хоногийн дотор давтан мэс засал хийлгэсэн нь ЭМДЕГ-ын чанар, төлбөрийн хяналтын үйл ажиллагаагаар нотлогдсон тохиолдолд давтан мэс заслыг санхүүжүүлэхгүй. | Мэс заслын тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд нийт эмчилгээ (мэс засал, мэдээгүйжүүлэг, сэрээх үйл ажиллагаа, эрчимт эмчилгээ)-ний хугацаанд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл, цус цусан бүтээгдэхүүн, мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хэрэглэгдсэн бүхий төрлийн мэс заслын хэрэгсэл, протез, ортопед (өндөр өртөг бүхий болон бусад), мэс заслын багийн зардал, эмчийн үзлэг, бүх төрлийн оношилгоо шинжилгээ, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Санхүүжүүлэхэд баримтлах зохицуулалт |
6.2. Яаралтай бус, төлөвлөгөөт мэс засал хийх тохиолдолд лавлагаа шатлалын эмнэлэгтэй төлөвлөгөөт мэс засал хийх гэрээ эсхүл албан бичиг, мэс засал хийх эмчийн мэдээлэл бүхий мэдээлэл бүхий хүсэлтийг төлөвлөгөөт мэс засал хийхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө ЭМДЕГ-ын худалдан авалт, гэрээлэлтийн газарт ирүүлэх бөгөөд тус газар нь ирүүлсэн мэдээллийг нягталсны үндсэн дээр тухайн тохиолдлын нэхэмжлэлийг хүлээн авах, эсэх шийдвэрийг гаргана. Төлөвлөгөөт мэс засал хийх, эмч илгээх зохицуулалт, гэрээг зөвхөн эмнэлэг хооронд хийх бөгөөд эмчтэй хийсэн гэрээний нэхэмжлэлийг хүлээн авахгүй. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Бусад зохицуулалт | 1. "Ангилагдаагүй бусад" оношийн хамааралтай бүлэгт ОХБ-ийн 1-557 дүгээр оношийн хамааралтай бүлэгт тусгагдаагүй, жилд 20-иос доош удаа тохиолдсон өвчин эмгэгийг бусад онош, үйлдлээр үзүүлэх мэс заслын тусламж, үйлчилгээ хамаарна. 2. Мэс заслын эмчилгээ A оношийн хамааралтай бүлгээр тухайлсан оношийн эмнэлзүйн хүнд зэргийн тохиолдлыг эмнэлэгт хэвтүүлэн мэс засал эмчилгээ хийсэн тохиолдолд санхүүжүүлнэ. 3. Мэс заслын эмчилгээ B оношийн хамааралтай бүлгээр тухайлсан оношийн эмнэлзүйн хүндэвтэр зэргийн тохиолдлыг эмнэлэгт хэвтүүлэн мэс засал эмчилгээ хийсэн тохиолдолд санхүүжүүлнэ. 4. Мэс заслын эмчилгээ C оношийн хамааралтай бүлгээр тухайлсан оношийн эмнэлзүйн хөнгөн зэргийн тохиолдлыг эмнэлэгт хэвтүүлэн мэс засал эмчилгээ хийсэн тохиолдолд санхүүжүүлнэ. 5. Иргэн, даатгуулагчийг хэвтүүлэн эмчлээд эмнэлгээс гаргахдаа тухайн иргэн даатгуулагчийн харьяа анхан шатны эрүүл мэндийн байгууллага руу буцаан илгээх бичиг/АМ-13Б/ бичиж, хяналтад шилжүүлнэ. 6. Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ авсны дараа тухайн эрүүл мэндийн байгууллагад тухайн оношоор амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ 14 хоногийн дотор хийгдсэн /ижил оношийн хүрээнд/ өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний зардлыг хянаж, хэрэв хийгдсэн байвал хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний бүрэлдэхүүнд орсонд тооцож, ЭМД-ын сангаас санхүүжүүлэхгүй. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6.4. Эрхтэн шилжүүлэх мэс засал | Эмчийн заалтаар хийгдэж буй "Эрхтэн шилжүүлэх мэс засал"-ын тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно. |
| Эрхтэн шилжүүлэх тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд донорын эрхтэн шилжүүлэхийн өмнөх болон дараах эмчилгээний зардал, эрхтэн шилжүүлэх мэс заслын зардал, реципиентийн эрхтэн шилжүүлэх мэс заслын өмнөх болон дараах эмнэлэгт хийгдэх эмчилгээний хугацааны хэрэглэсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, цус цусан бүтээгдэхүүн, бүх төрлийн мэс заслын хэрэгсэл, протез, ортопед (өндөр өртөг бүхий болон бусад), эмчийн үзлэг, бүх төрлийн оношилгоо шинжилгээ, уламжлалт анагаах ухааны болон сэргээн засах тусламж, үйлчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Бусад зохицуулалт | 1. Донорыг Z өвчний кодоор, реципиентийг холбогдох үндсэн оношоор кодолж, бүртгэх ба донорыг тусад нь нэхэмжлэхгүй. 3. Амьд донороос эрхтэн шилжүүлэх мэс засал хийсэн тохиолдолд амьд донор болон реципиентийн эрхтэн шилжүүлэн суулгуулах мэс заслын зардал, мэс заслын өмнө болон дараа эмнэлэгт хийгдэх эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6.5. Хорт хавдрын хэвтүүлэн эмчлэх системийн хими эмчилгээ | Эмчийн заалтаар хийгдэж буй "Хорт хавдрын хэвтүүлэн эмчлэх системийн хими эмчилгээ"-ний тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно. |
| Хорт хавдрын хэвтүүлэн эмчлэх системийн хими эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчилгээний хугацаанд хэрэглэсэн системийн хими эмчилгээний эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, сувилахуйн болон сэргээн засах тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6.3. Хорт хавдрын хэвтүүлэн эмчлэх химийн бай эмчилгээ | Эмчийн заалтаар хийгдэж буй "Хорт хавдрын хэвтүүлэн эмчлэх химийн бай эмчилгээ"-ний тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно. |
| Хорт хавдрын хэвтүүлэн эмчлэх химийн бай эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчилгээний хугацаанд хэрэглэсэн химийн бай эмчилгээний эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, сувилахуйн болон сэргээн засах тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6.4. Хорт хавдрын хэвтүүлэн эмчлэх системийн хими болон бай эмчилгээ | Эмчийн заалтаар хийгдэж буй "Хорт хавдрын хэвтүүлэн эмчлэх системийн хими болон бай эмчилгээ"-ний тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно. |
| Хорт хавдрын хэвтүүлэн эмчлэх системийн хими болон бай эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчилгээний хугацаанд хэрэглэсэн системийн хими болон бай эмчилгээний эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, сувилахуйн болон сэргээн засах тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Хорт хавдрын хэвтүүлэн эмчлэх системийн хими эмчилгээ, бай эмчилгээ, системийн хими болон бай эмчилгээний хослолыг санхүүжүүлэхэд баримтлах ерөнхий зохицуулалт | 1. Хэрэв даатгуулагч эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх үед хорт хавдрын системийн хими, бай эмчилгээг туяа эмчилгээтэй хавсран хийсэн тохиолдолд хорт хавдрын хэвтүүлэн эмчлэх холбогдох хими эмчилгээний зардал дээр хэвтүүлэн эмчлэх үед хийсэн туяа эмчилгээний тохиолдлын тоогоор энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан хорт хавдрын өдрийн туяаны эмчилгээний холбогдох ОХБ-ийн зардлын хэмжээгээр эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх төлбөрийн хэмжээг нэмж санхүүжүүлнэ. 2. Хорт хавдраас бусад өвчнийг хэвтүүлэн эмчлэх явцад зайлшгүй шаардлагаар химийн эмчилгээ хийгдсэн тохиолдолд химийн эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй. Учир нь уг зардал нь тухайн тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээний зардалд багтсан болно. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ | Даатгуулагчид эмчийн заалтаар хийсэн хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ бүрийг нэг тохиолдол хэмээн тооцож, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. |
| Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчилгээний хугацаанд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, болон сэргээн засах тусламж, үйлчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Санхүүжүүлэхэд баримтлах зохицуулалт | Даатгуулагчид хөнгөвчлөх эмчилгээг үзүүлэх үед эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээг үзүүлсэн бол эрчимт эмчилгээний холбогдох оношийн хамааралтай бүлгээр давхар санхүүжүүлнэ. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.1. Сэргээн засахын амбулаторийн тусламж, үйлчилгээ | Даатгуулагчийн өвчний учир эмчийн заалтаар лавлагаа шатлалын, сэргээн засах амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно. |
| Сэргээн засах амбулаторийн тусламж, үйлчилгээний багцын зардлын бүрэлдэхүүнд сэргээн засах мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.2. Сэргээн засахын өдрийн эмчилгээ | Даатгуулагчийн өвчний учир, эмчийн заалтаар лавлагаа шатлалын, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно. | Даатгуулагчид сэргээн засахын өдрийн тусламж, үйлчилгээ үзүүлж байх хугацаандаа тухайн оношоор хэвтүүлэн эмчлэх тасагт шилжүүлэн, хэвтүүлэн эмчилсэн тохиолдолд зөвхөн хэвтүүлэн эмчлэх зардлыг холбогдох оношийн хамааралтай бүлгээр нь тооцон санхүүжүүлнэ. | Сэргээн засахын өдрийн тусламж, үйлчилгээний багцын зардлын бүрэлдэхүүнд эмчилгээ хийх хугацааны эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо, засал, дасгал, эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээний зардал болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.3. Сэргээн засахын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ | Эмчийн заалтаар үзүүлсэн сэргээн засахын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний тохиолдол бүрийг нэг тохиолдолд тооцно. |
| Сэргээн засахын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчилгээ хийх хугацааны эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо, засал, дасгал, эм, эмнэлгийн хэрэгсэл, сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Бусад зохицуулалт |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9.1. Уламжлалт анагаах ухааны амбулаторийн тусламж, үйлчилгээ | Даатгуулагчийн өвчний учир болон эрүүл мэндэд нөлөөлж буй бусад нөхцөлийн улмаас эмчийн илгээлтээр лавлагаа шатлалын уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно. |
| Уламжлалт анагаах ухааны амбулаторийн тусламж, үйлчилгээний багцын зардлын бүрэлдэхүүнд уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9.2. Уламжлалт анагаах ухааны өдрийн эмчилгээ | Уламжлалт анагаах ухааны өдрийн эмийн эмчилгээ нь нэг оношоор 5-аас доошгүй хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд үзүүлсэн тусламж, үйлчилгээг нэг тохиолдол гэж тооцно. | Даатгуулагчид уламжлалт анагаах ухааны өдрийн эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлж байх хугацаандаа тухайн оношоор нь хэвтүүлэн эмчлэх тасагт шилжүүлэн, хэвтүүлэн эмчилсэн тохиолдолд зөвхөн хэвтүүлэн эмчлэх үеийн зардлыг холбогдох оношийн хамааралтай бүлгээр нь тооцон санхүүжүүлнэ. | Уламжлалт анагаах ухааны өдрийн эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчилгээ хийх хугацаанд хэрэглэгдэх эм, тан, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, зөвлөгөө, бариа засал, , сувилахуйн тусламж, үйлчилгээний зардал болон холбогдох бусад зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9.3. Уламжлалт анагаах ухааны хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ | Даатгуулагчийн хэвтүүлэн эмчлэх уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ авах хугацаанд тухайн эмнэлгийн тасаг хооронд шилжсэн тохиолдлыг уламжлалт анагаах ухааны хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нэг тохиолдлоор бүртгэж, шилжин хэвтсэн буюу тухайн даатгуулагчийн эмнэлгээс гарах үеийн оношийн хамааралтай бүлгийн дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг санхүүжүүлнэ. |
| Уламжлалт анагаах ухааны хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчилгээний хугацааны туршид хэрэглэгдэх, эм, тан, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо, шинжилгээ, эмчийн үзлэг, зөвлөгөө, бариа засал, сэргээн засах болон сувилахуйн тусламж, үйлчилгээний зардал, хоолны зардал болон бусад холбогдох бүх зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Бусад зохицуулалт |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
10.1. Яаралтай тусламж | Даатгуулагчид үзүүлсэн яаралтай тусламжийн тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцон, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. Яаралтай тусламжийн тасгаар дамжаад хэвтүүлэн эмчлүүлсэн бол яаралтай тусламжийн нэхэмжлэл гэж үзэхгүй буюу хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нэгж тохиолдолд тооцно. Харин яаралтай тусламжийн нэгж тохиолдолд яаралтай тусламжийн тасгаас тусламж, үйлчилгээ аваад гарсан /Хэвийн болоод гарсан эсхүл тусламж, үйлчилгээ аваад өөр эмнэлэгт шилжсэн/ тохиолдлыг нэгж тохиолдол гэж үзнэ. | Яаралтай тусламжийг нэхэмжлэхдээ зарцуулсан бодит зардлаас өндөр тариф бүхий ангиллаар нэхэмжилсэн нь ЭМДЕГ-ын чанар болон төлбөрийн хяналтын үйл ажиллагаагаар тогтоогдсон болон бусад зөрчил илэрсэн тохиолдолд тухайн тохиолдлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй. | Яаралтай тусламжийн А ангилал буюу амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, амилуулах суурь болон лавшруулсан тусламж, үйлчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээ, бүх төрлийн оношилгоо шинжилгээ (MRI, CT, дуран, судсан дотуур хийгдэх оношилгооны ажилбараас бусад бусад), эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчилгээ, ажилбар, ажиглалтын зардал болон холбогдох бусад бүх зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Яаралтай тусламжийн В ангилал хүнд хэлбэрийн цус багадалтын үеийн тусламж үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, зөвлөгөө, сувилахуйн тусламж, үйлчилгээ, бүх төрлийн оношилгоо шинжилгээ (MRI, CT, дуран, судсан дотуур хийгдэх оношилгооны ажилбараас бусад бусад), эм, эмнэлгийн хэрэгсэл, цус, цусан бүтээгдэхүүн, эмчилгээ, ажиглалтын зардал болон холбогдох бусад бүх зардал хамаарна. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Яаралтай тусламжийн С ангилалын зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, зөвлөгөө, сувилахуйн тусламж, үйлчилгээ, бүх төрлийн оношилгоо шинжилгээ (MRI, CT, дуран, судсан дотуур хийгдэх оношилгооны ажилбараас бусад бусад), эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчилгээ, ажилбар, ажиглалтын зардал болон холбогдох бусад бүх зардал хамаарна. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Яаралтай тусламжийн D ангилалын зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, зөвлөгөө, сувилахуйн тусламж, үйлчилгээ, бүх төрлийн оношилгоо шинжилгээ (MRI, CT, дуран, судсан дотуур хийгдэх оношилгооны ажилбараас бусад бусад), эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчилгээ, ажиглалтын зардал болон холбогдох бусад бүх зардал хамаарна. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Яаралтай тусламжийн E ангилалын зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, зөвлөгөө, сувилахуйн тусламж, үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчилгээ, ажилбар, ажиглалтын зардал болон холбогдох бусад бүх зардал хамаарна. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Яаралтай тусламжийн F ангилалын зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, зөвлөгөө, сувилахуйн тусламж, үйлчилгээ, ажиглалтын зардал болон холбогдох бусад бүх зардал хамаарна. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Яаралтай тусламж санхүүжүүлэх зохицуулалт | 1. Яаралтай тусламж үзүүлээд зайлшгүй шаардлагаар өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэсэн /MRI, CT, дуран/ тохиолдолд үзүүлсэн яаралтай тусламж болон өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний зардлыг тус тусад нь санхүүжүүлнэ. 2. Жирэмслэлт, төрөхөөс бусад шалтгааны улмаас яаралтай тусламжийг нэг ЭМБ-д 12 цагийн дотор давтан үзүүлсэн бол 2 дахь тохиолдлоос эхлэн нэхэмжилсэн оношийн хамааралтай бүлгийн төлбөрийн хэмжээний 50%-иар тооцож санхүүжүүлнэ. 3. Яаралтай тусламжийг нэг иргэнд 2 өөр ЭМБ-д 12 цагийн дотор үзүүлсэн тохиолдлыг санхүүжүүлэх эсэхийг чанар болон төлбөрийн хяналтын үр дүнгээр шийдвэрлэнэ. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Бусад зохицуулалт |
Хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн бүрэлдэхүүн хэсгүүд: - Шээсний ерөнхий шинжилгээ, цусны ерөнхий /зөвхөн нярайд билиметрээр билирубин тодорхойлох/ - Хэвлийн эхо эсхүл рентген оношилгоо - Эм, тариа, уян зүү - Дараах ажилбар, үйлдлийн аль нэгийг /чих, хамар, хүй цэвэрлэх, амьсгалын замын соруулга, угаартсан үеийн усан эмчилгээ, биеэс гадны биет авах, ходоод угаах, ходоодонд зонд тавих, хамрын чихээс гэх мэт/ Насанд хүрэгчдэд үзүүлэх яаралтай тусламжийн бүрэлдэхүүн хэсгүүд: - Цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ - Зүрхний цахилгаан бичлэг, эхо, рентген - Эм, тариа - Дараах ажилбар, үйлдлийн аль нэгийг /ходоодонд зонд тавих, ходоод угаах, бургуй тавих, хамрын чихээс, биеэс гадны биет авах гэх мэт/ Жирэмсэн, эмэгтэйчүүдэд үзүүлэх яаралтай тусламжийн бүрэлдэхүүн хэсгүүд: - Цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, эсхүл хорионгонодотропин үзэх - Хэвлийн эхо, үтрээний эхо, эсхүл ургийн зүрхний цахилгаан бичлэг - Эм, тариа - Дараах ажилбар, үйлдлийн аль нэгийг /Оёдол, боолт, шарх цэгцлэх, Эмэгтэйчүүдийн цэвэрлэгээ гэх мэт/
Хордлого, осол, гэмтлийн яаралтай тусламжийн бүрэлдэхүүн хэсгүүд: - Цусны бүлэгнэлт - Рентген эсхүл хэвлийн эхо - Эм, тариа - Дараах ажилбар, үйлдлийн аль нэгийг хийсэн байх /Оёдол, боолт, шарх цэгцлэх, Гөлтгөнө тавих, Ходоод угаах, ходоодны зонд, Биеэс гадны биет авах, Хамрын чихээс, Мултарсан үе оруулах, Хугарал засах, Зөөлөн болон ясны татлага хийх, Хөлдөлтийн үеийн дулааны эмчилгээ гэх мэт/ Амь тэнссэн үеийн тусламж, үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгүүд: - Шаардлагатай оношилгоо, шинжилгээ - Эмийн эмчилгээ - Амилуулах суурь болон лавшруулсан тусламж, үйлчилгээнээс аль нэгийг хийсэн байх /Интубаци тавих, Зүрхний шууд бус массаж хийх, Зохиомол амьсгалд авах, Артерид гуурс тавих, Төвийн венийн гуурс тавих, Тархи нугасны шингэн авах гэх мэт/
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Түргэн тусламж | Түргэн тусламжийн нэг дуудлагыг нэхэмжлэлийн нэг тохиолдолд тооцно. |
| Түргэн тусламжийн зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, газар дээр нь үзүүлсэн тусламж, үйлчилгээнд ашиглагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, ороох боох материал, тээвэр, шатахууны зардал болон бусад холбогдох бүх зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Бусад зохицуулалт | 1. Энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан түргэн тусламжийн оношийн хамааралтай бүлгийн "км" нь тухайн түргэн тусламжийн нэг талын зайг илэрхийлнэ. 3. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эмнэлгээс ирүүлсэн дуудлагын дагуу аймгаас өрх, сум тосгоны эмнэлэг рүү, Улаанбаатар хотоос аймаг руу эмч, баг очин, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн тохиолдлын зардлыг энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан холбогдох түргэн тусламжийн бүлгийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх төлбөрийн хэмжээг баримтлан санхүүжүүлнэ. 4. Түргэн тусламжийн дуудлагад эмнэлэг хоорондын эмчийн дуудлагын үйлчилгээ хамаарахгүй. 5. Түргэн тусламжийн хуурамч дуудлага өгч, үйлчилгээ авсан тохиолдолд тухайн түргэн тусламжийн харгалзах төлбөрийн хэмжээг баримтлан, төлбөрийг иргэнээр төлүүлнэ. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Телемедициний тусламж, үйлчилгээ | Лавлагаа шатлалын нэгдсэн эмнэлэг, клиникийн хүсэлтийн дагуу төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн байгууллагаас авч буй телемедициний тусламж, үйлчилгээний тохиолдол бүрийг нэг тохиолдол гэнэ. |
| Телемедициний тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд зөвлөгөө өгч буй эмчийн зөвлөгөө, интернетийн зардал болон бусад холбогдох бүх зардал хамаарна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Бусад зохицуулалт | Зөвхөн эрчимт эмчилгээ, мэс заслын тусламж, үйлчилгээний үед эмнэлзүйн тусгай программ хангамжийг ашиглан эмчилгээ, оношилгоо үзүүлсэн тохиолдолд телемидициний тусламж, үйлчилгээ гэж тооцон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Сувиллаас үзүүлэх тусламж, үйлчилгээ | Даатгуулагчийг эмчийн заалтаар сувилалд хэвтүүлэн эмчилсэн тохиолдол бүрийг нэг тохиолдол хэмээн тооцож, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. |
| Сувилалд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчилгээ хийх хугацааны эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал хамаарна | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Сувиллаас үзүүлэх тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх зохицуулалт |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5.2. ЭМД-ын сангаас санхүүжүүлдэг тусламж, үйлчилгээний хувьд энэхүү журмын 5.1.-т тодорхойлсон удирдамжаар зохицуулаагүй тохиолдлыг санхүүжүүлэх эсэхийг ЭМД-ын тухай хуулийн 14.8.6, 14.8.7-т заасан холбогдох журмын дагуу зохицуулна.
5.3. ЭМД-ын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлын төлбөрийг санхүүжүүлэхдээ энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан оношийн хамааралтай бүлгий н жагсаалтад харгалзах "ЭМД-ын сангаас төлөх" төлбөрийн
хэмжээг баримтална.
Зургаа. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчдэд
хориглох зүйл, хүлээх үүрэг
6.1. Эрүүл мэндийн байгууллага нь ЭМДЕГ-тай байгуулсан гэрээнд тусгагдсан тоо хэмжээ дууссан гэдэг шалтгаанаар ЭМД-ын сангаас санхүүжүүлдэг тусламж, үйлчилгээг төлбөртэй үзүүлэхийг санал болгох, төлбөр авахыг хориглоно.
6.2. Эрүүл мэндийн байгууллага нь иргэн даатгуулагчдад тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлэх хүрээнд дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
6.2.1. Гэрээгээр заасан тусламж, үйлчилгээний тоо хэмжээг жилийн турш хүртээмжтэйгээр иргэн, даатгуулагчдад үзүүлэх, иргэн даатгуулагчдыг зөв оновчтой мэдээллээр хангах
6.2.2. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээс олсон орлогыг даатгалын тусламж, үйлчилгээний тарифт шингэсэн зардлыг нэн тэргүүнд санхүүжүүлж, иргэний санхүүгийн хамгаалалтыг сайжруулах
6.3. Эрүүл мэндийн байгууллага нь оношийн хамааралтай бүлгийн төлбөрийн хэмжээнд багтаагүй гэх үндэслэлээр иргэдийг төөрөгдүүлж, тусламж, үйлчилгээний багцад орсон тусламж, үйлчилгээг төлбөртэйгөөр үзүүлэх, ор хоногийн төлбөр гэж нэмэлт төлбөр авах, хэвтэн эмчлүүлэхээс өмнө төлбөрийг нь авах, эм тариа ар гэрээр нь авхуулсан, өөр эмнэлэг, оношилгоо, шинжилгээнд нэр зааж явуулах, иргэдийг өөрөө зөвшөөрсөн гэж гарын үсэг зуруулах зэрэг завших шинжтэй үйлдлийг хийхийг хориглоно. Хэрэв зөрчсөн нь хяналтаар илэрсэн тохиолдолд гэрээнд заасан холбогдох арга хэмжээг авна.
Долоо. Бусад
7.1. Эрүүл мэндийн байгууллага (ЭМБ) нь иргэнд энэхүү журмын 2.6.1 (эрчимт эмчилгээ), 2.10 (яаралтай тусламж А), 2.11 (түргэн тусламж), 2.12 (телемидицин), 2.4.3.2 (хэвлийн диализ), 2.7 (хөнгөвчлөх)-т зааснаас бусад тусламж, үйлчилгээг үзүүлэх бүрдээ тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн болон дууссан хугацааг эрүүл мэндийн даатгалын цахим систем болон ХУР системд холбосон хурууны хээ уншигч төхөөрөмжөөр, хэрэв тийм боломжгүй бол иргэний регистрийн дугаараар бүртгэж, баталгаажуулна.
7.2. Эрүүл мэндийн байгууллага нь тусламж, үйлчилгээний удирдамжид зааж өвчний түүх болон холбогдох бүртгэлд бичигдсэн бөгөөд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын хэрэгсэл, протез, ортопедийг зайлшгүй шаардлагаар иргэнээр авхуулсан тохиолдолд тухайн эрүүл мэндийн байгууллагаас сонгон шалгаруулалт зохион байгуулж худалдан авсан үнээр, хэрэв тухайн эмийг сонгон шалгаруулалтаар аваагүй тохиолдолд худалдан авсныг нь нотлох e-баримт эсхүл санхүүгийн баримт дахь үнээр тус тус тооцож иргэнд заавал буцаан олгоно.
Найм. Журам зөрчигчид хүлээлгэх хариуцлага
8.1. Эрүүл мэндийн байгууллага даатгуулагчид шаардлагагүй эмчилгээ, үйлчилгээ санал болгох, холбогдох оношийг өндөр өртөг бүхий оношийн бүлэг рүү хувирган нэхэмжлэх зэрэг хууран мэхлэх зөрчил гаргасан нь нотлогдсон бол холбогдох хууль, журам, гэрээнд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
8.2. Эрүүл мэндийн байгууллага нь энэхүү журмын 4 дүгээр бүлэгт заасан "Иргэний хариуцан төлөх төлбөр"-өөс өөр төлбөрийг иргэнээс авсан тохиолдолд иргэнээс авсан нэмэлт төлбөрийн хэмжээтэй дүйцэх санхүүжилтийг дараагийн санхүүжилтээс бууруулах, дахин давтагдвал гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авна.
8.3. ЭМБ нь гэрээнд тусгагдсан тоо хэмжээнээс хэтэрсэн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээг бууруулснаас үүдэн иргэнээс нэмэлт төлбөр авах, төлбөртэй үзүүлэх, өөр эрүүл мэндийн байгууллага руу шилжүүлсэн тохиолдолд торгууль ногдуулах, уг тусламж, үйлчилгээний хувьд гэрээ цуцлах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
- оОо -
Текст томруулах
A
A
A