A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 233

Улаанбаатар хот

"ҮНЭТ МЕТАЛЛ, ҮНЭТ ЧУЛУУНЫ, ЭСХҮЛ ТЭДГЭЭРЭЭР ХИЙСЭН ЭДЛЭЛИЙН АРИЛЖАА ЭРХЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАЙНЫ БОЛОН ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.

ДАРГА   Д.БАЯРСАЙХАН

 

/Энэ хэсэгт СЗХ-ны 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 107 дугаар тогтоолоор хасалт хийсэн/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 220

Улаанбаатар хот

Тогтоол хүчингүй болгох тухай

  Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны "Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам батлах тухай" 233 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын албанд даалгасугай.

ДАРГА Т.ЖАМБААЖАМЦ

/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан/