- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №20. 2023.07.17/

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар А/81
Улаанбаатар хот
ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, 43.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Улсын тэмдэгтийн хураамжийн тайлан"-гийн маягт /ТТ-10/-ыг 1 дүгээр, "Улсын тэмдэгтийн хураамжийн тайлангийн хавсралт мэдээ" /ХМ-10(1)/-г 2 дугаар, "Улсын тэмдэгтийн хураамжийн тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/, Мэдээллийн технологийн төв /Б.Алтанхуяг/-д даалгасугай.
3.Батлагдсан маягтын дагуу тайланг хүлээн авч, татварын тооцоо хийхийг Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2021 оны А/121 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА. Б.ЗАЯАБАЛ
Текст томруулах
A
A
A
