- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Улсын тэмдэгтийн хураамжийн тайлангийн маягтыг нөхөх заавар
Татварын ерөнхий газрын даргын
2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн
А/81 дүгээр тушаалын 03 дугаар хавсралт
Улсын тэмдэгтийн хураамжийн
тайлангийн маягтыг нөхөх заавар
Энэхүү тайлангийн маягтаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /цаашид "хууль" гэх/-ийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тайланг хагас, бүтэн жилийн татварын тайлан /цаашид "тайлан" гэх/-г жилийн эхний хагас жилийн татварын тайланг 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.
Тайланг гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан "Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-ыг баримтална.
Нэг. Улсын тэмдэгтийн хураамжийн тайлангийн хураамжийн тооцоолол:
1.1 Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд хураах тэмдэгтийн хураамж 1 дүгээр мөрийн дүн нь эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.2 Арбитрын ажиллагаанд шүүх оролцоход хураах тэмдэгтийн хураамж 2 дугаар мөрийн дүн нь нь арбитрын ажиллагаанд шүүх оролцоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.3 Нотариатын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамж 3 дугаар мөрийн дүн нь нотариатын үйлчилгээ үзүүлэхэд хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.4 Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамж 4 дүгээр мөрийн дүн нь иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхэд хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.5 Консулын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамж 5 дугаар мөрийн дүн нь консулын үйлчилгээ үзүүлэхэд хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.6 Тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 6 дугаар мөрийн дүн нь тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.7 Галт зэвсэг худалдах, эзэмших, улсын хилээр нэвтрүүлэх, галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх болон харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 7 дугаар мөрийн дүн нь галт зэвсэг худалдах, эзэмших, улсын хилээр нэвтрүүлэх, галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх болон харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.8 Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох, виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг хянах, бүртгэх үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамж 8 дугаар мөрийн дүн байх ба энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 8 дугаар багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.9 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээнд хураах тэмдэгтийн хураамж 9 дүгээр мөрийн дүн нь хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийн үйл ажиллагаанд хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.10 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлийн хугацааг сунгах болон лавлагаа авахад хураах тэмдэгтийн хураамжийн дүн нь 10 дугаар мөрийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.11 Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 11 дүгээр мөрийн дүн нь банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.12 Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 12 дугаар мөрийн дүн нь банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.13 Санхүү, эдийн засгийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 13 дугаар мөрийн дүн нь санхүү, эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олгох, бүртгэхэд хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.14 Хууль зүй, дотоод хэргийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 14 дүгээр мөрийн дүн нь хууль зүй, дотоод хэргийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.15 Байгаль орчны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 15 дугаар мөрийн дүн нь байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.16 Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 16 дугаар мөрийн дүн нь боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.17 Түлш, эрчим хүчний чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 17 дугаар мөрийн дүн нь эрчим хүчний эх үүсвэр /нар, салхи, ус болон түлшээр ажилладаг/, шугам сүлжээ барьж байгуулах тусгай зөвшөөрөл олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.18 Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 18 дугаар мөрийн дүн нь хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, үйлчилгээ үзүүлэхэд хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.19 Үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 19 дүгээр мөрийн дүн нь үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.20 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 20 дугаар мөрийн дүн нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.21 Эрүүл мэндийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 21 дүгээр мөрийн дүн нь эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.22 Барилга, хот байгуулалтын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 22 дугаар мөрийн дүн нь барилга, хот байгуулалт, газрын харилцааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.23 Зам, тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 23 дугаар мөрийн дүн нь зам, тээвэр, аялал, жуулчлалын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.24 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 24 дүгээр мөрийн дүн нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох, сунгахад хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.25 Гаалийн байгууллагаас зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 25 дугаар мөрийн дүн нь гаалийн байгууллагаас зөвшөөрөл олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.26 Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр дүгнэлт олгоход хураах тэмдэгтийн хураамж 26 дугаар мөрийн дүн нь гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.27 Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 27 дугаар мөрийн дүн нь цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр зөвшөөрөл олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.28 Аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх төрийн захиргааны байгууллага, Засаг даргаас зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 28 дугаар мөрийн дүн нь аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх төрийн захиргааны байгууллага, Засаг даргаас тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.29 Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын патент, барааны тэмдэг, газар зүйн заалтад гэрчилгээ олгох, зохиогчийн эрхийн бүтээлийг бүртгэж гэрчилгээ олгох, патентыг хүчинтэй байлгах, барааны тэмдгийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг сунгах, лицензийн гэрээг бүртгэхэд хураах тэмдэгтийн хураамж 29 дүгээр мөрийн дүн нь шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын гэрчилгээ олгох, зохиогчийн эрхийн бүтээл болон зохиогчийн эрхэд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэж гэрчилгээ олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.30 Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 30 дугаар мөрийн дүн нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах иргэн, хуулийн этгээдийг шалгаруулж, тусгай зөвшөөрөл олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.31 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээнд хураах тэмдэгтийн хураамж 31 дүгээр мөрийн дүн нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл хийх үйлчилгээнд олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.32 Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгох, газрын хэвлийг олгоход хураах тэмдэгтийн хураамж 32 дугаар мөрийн дүн нь газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгох, газрын хэвлийг олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.33 Баримт бичиг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгоход хураах тэмдэгтийн хураамж 33 дугаар мөрийн дүн нь баримт бичиг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.34 Соёлын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 34 дүгээр мөрийн дүн нь соёлын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
1.35 Бусад тэмдэгтийн хураамж 35 дугаар мөрийн дүн нь бусад төрлийн тэмдэгтийн хураамжийг олгоход хураасан тэмдэгтийн хураамжийн дүн байна. Энэ дүн нь хавсралт мэдээ /ХМ-10(1)/-ний 1 дүгээр багананд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дугаар бүхий 8 дугаар баганын харгалзах мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
—0—
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Текст томруулах
A
A
A