- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гадаадын банкны салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам/, /ЗХХАЭ №20. 2023.07.17/

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар А-116
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4 дэх хэсгийг тус тус үндэслэн, Банкны хяналт шалгалтын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын 03 дугаар зөвлөмжийг харгалзан ТУШААХ нь:
1."Гадаадын банкны салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам"-ыг Нэгдүгээр хавсралт, "Банкны нэгж байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам"-ыг Хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны А-99 дүгээр тушаалаар баталсан "Банкны нэгжийн журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат), Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай)-т тус тус даалгасугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
Текст томруулах
A
A
A
