- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ГАДААДЫН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН УЛИРЛЫН ТАЙЛАН
"Гадаадын банкны салбар, төлөөлөгчийн газрын
үйл ажиллагааны нөхцөл, шаардлагыг тогтоох,
хэрэгжүүлэх журам"-ын Тавдугаар хавсралт
ГАДААДЫН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН УЛИРЛЫН ТАЙЛАН
Гадаадын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчийн газар нь улирлын үйл ажиллагааны тайландаа дараах мэдээллийг тусган, дараа улирлын эхний сарын 05-ны өдрийн дотор цаасан болон цахим хэлбэрээр Монголбанкинд ирүүлнэ. Үүнд:
- Төлөөлөгчийн газрын бүтэц, бүрэлдэхүүн;
- Тайлант улиралд Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагуудтай явуулсан хамтын ажиллагаа, харилцаа тогтооход туслалцаа үзүүлж байгаа эсэх;
- Тайлант улиралд Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд зуучилсан санхүүжилтийн талаарх мэдээлэл. Тухайлбал, санхүүжилт олгосон банкны байршил, нэгж, хугацаа, огноо, нөхцөл, дүн, төлөлт, үлдэгдэл, хамтран ажилласан байгууллагууд гэх мэт;
- Төлөөлөгчийн газраас зуучилж санхүүжилт олгохоор судалж буй төслүүдийн талаарх мэдээлэл;
- Тус банкны төв салбараас Төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж буй эсэх;
- Төлөөлөгчийн газар байгуулагдсанаас хойших хугацаанд банкнаас Монгол Улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зуучилсан санхүүжилтийн талаарх мэдээллийг дүн, төлөлт, үлдэгдэл, хамтран ажилласан байгууллагуудын нэрс.
Текст томруулах
A
A
A