- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- "АРХИВЫН БАРИМТ ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ"-ЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар А/44
Улаанбаатар хот
"АРХИВЫН БАРИМТ ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ"-ЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар бүлэг, 8 дугаар бүлгийн 8.1 дүгээр зүйлийн 11.7 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Архивын ерөнхий газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн "Архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам, Архивын баримт хадгалалтын гэрээний загвар батлах тухай" А/22 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт ("Архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам")-ыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргааны удирдлагын газар (Б.Баатарсүрэн)-т даалгасугай
ДАРГА С.ЭНХБААТАР
Текст томруулах
A
A
A
