A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 253

Улаанбаатар хот

"ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН

БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.8, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 174 дүгээр тогтоолоор баталсан "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам"-д доор дурдсан агуулгатай 4.3 дахь хэсэг нэмсүгэй:

"4.3.Хүсэлт гаргагч энэ журмын гуравдугаар хавсралтад заасан MNS ISO/IEC 27001 мэдээлэл технологийн стандартын сүүлийн хувилбарыг хангаж, хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байна."

2.Мөн журмын 4.2 дахь хэсгийг доор дурдсан агуулгаар өөрчлөн найруулсугай:

"4.2.Хүсэлт гаргагч энэ журмын гуравдугаар хавсралтад заасан мэдээлэл технологийн стандартын хүчин төгөлдөр мөрдөж буй хувилбарыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана."

3.Мөн журмын 4.3 дахь хэсгийн дугаарыг "4.4" гэж, гуравдугаар хавсралтын 2 дахь хэсэгт "MNS 25030" гэснийг "MNS 6244" гэж, "Программ хангамжийн боловсруулалт-Программ хангамжийн бүтээгдэхүүний чанарын шаардлага болон үнэлгээ (Square)-чанарын шаардлагууд" гэснийг "Программ хангамжийн боловсруулалт – Программ хангамжийн бүтээгдэхүүний чанарын шаардлага болон үнэлгээ (SQuaRE) – Төлөвлөлт болон удирдлага гэж, 6 дахь хэсэгт "MNS ISO 10011-1" гэснийг "MNS ISO 19011" гэж "Системийн чанарын шалгалтын удирдамжууд" гэснийг "Менежментийн тогтолцооны аудитын заавар" гэж тус тус өөрчилсүгэй.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН