A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 272

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57.7, 57.17-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаар тогтоолд доор дурдсан агуулгатай 4 дэх заалтыг нэмсүгэй.

"4.Энэ тогтоолоор "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам"-ын 5 дахь заалтад оруулсан нэмэлтийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй."

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА