A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 267

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн "Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг батлах тухай" 02 дугаар тогтоолын үндэслэл хэсгийн 23 дугаар зүйлийн "23.3 дахь" гэснийг "23.5 дахь" гэж, мөн тогтоолын 1-5 дугаар хавсралтын "Мэргэшил" хэсгийг "...сургалтад хамрагдаж, төгссөн байх;" гэж өөрчилсүгэй.

2.Төрийн албаны зөвлөлийн тогтоолд оруулсан өөрчлөлтийг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлэх, нэгдсэн удирдлага, мэргэшил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга (Г.Билгүүн)-д даалгасугай.

ДАРГА Б.БААТАРЗОРИГ