A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар А-117

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн, Банкны хяналт шалгалтын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын 01 дүгээр зөвлөмжийг харгалзан ТУШААХ нь:

1.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-138 дугаар тушаалаар баталсан "Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам"-ын 1 дүгээр хавсралтын Б.I.14.3.3-т "Ногоон барилгын зээл*" гэж нэмж, харгалзах активын эрсдэлийн жинг 75 хувиар тогтоосугай.

2.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-138 дугаар тушаалаар баталсан "Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам"-ын 1 дүгээр хавсралтад, "...зээлийн нийт хугацаанд байгуулсан бол ханшийн эрсдэлгүй гэж тооцно." гэсний дараа доорх хэсгийг нэмсүгэй.

"*-Ногоон барилгын зээл нь Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс баталсан Монгол Улсын ногоон таксономийн 4 дэх ерөнхий чиглэлийн 4.1.1-д заасан, тус заалтад тусгагдсан стандартыг хангасныг хөндлөнгийн мэргэшсэн этгээд баталгаажуулсан ногоон орон сууц худалдан авах эсвэл барих зорилго бүхий төгрөгөөр олгосон зээл байна."

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай), Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат)-т тус тус үүрэг болгосугай.

ЕРӨНХИЙЛӨГЧБ.ЛХАГВАСҮРЭН