- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БҮРЭН СУМЫН ТОГТООЛЫН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН БҮРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 03
Баянтөхөм
ТОГТООЛЫН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8 дах заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арван хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "Малчны амьжиргааг дэмжих зорилгоор "0" төгрөгийн албан татвар ноогдуулах малыг тоог" 2 дугаар хавсралтаар гэсэн өгүүлбэрийн хасаж, тогтоолын 2 хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
2.2024 онд өрх бүрээс нэг толгой малд ноогдуулсан албан татварыг хөнгөлөлтгүйгээр тооцон төвлөрүүлэхийг сумын засаг дарга (Ц.Доржпалам)-д даалгасугай.
3.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга (Ц.Доржпалам)-д даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засаг төсөв санхүү, өмчийн бодлогын хороонд үүрэг болгосугай.
ДАРГА С.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
