A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 235

Улаанбаатар хот

MӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 32.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Бүгд Найрамдах Чех Улсад зохиогдсон "Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 65 дахь удаагийн уралдаан"-д гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ган-Эрдэнийн Гансүлдэд 9,0 (есөн) сая төгрөгийн мөнгөн шагнал олгосугай.

2.Мөнгөн шагналд шаардагдах хөрөнгийг 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэхийг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН