- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл хөтлөх журам/, /ЗХХАЭ №20. 2023.07.17/

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар А/112
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл хөтлөх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Журмыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Кадастрын хэлтэс /П.Баянтүмэн/-т даалгасугай.
3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын "Журам батлах тухай" 2022 оны 165 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ж.БАТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
