- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- 2023 ОНД БАРИХ ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 264
Улаанбаатар хот
2023 ОНД БАРИХ ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Амьтны тухай хуулийн 26.3, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.2023 онд соёлын зориулалтаар гадаад улсад гаргах идлэг шонхор шувууны тоо хэмжээг 350 хүртэл байхаар тогтоосугай.
2.Амьдаар барих нэг толгой идлэг шонхор шувуу тутамд байгалийн нөөц ашигласны төлбөрийг тус амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 80 хувиар, улсын тэмдэгтийн хураамжийг 5 хувиар тус тус тооцсугай.
3.Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A