- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2016 оны 48 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 247
Улаанбаатар хот
ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 48 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Гал түймрийн улсын хяналтын дүрэм"-ийн 1.5, 1.6, 2.1.2, 3.1.2 дахь хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ "1.5. Энэхүү дүрмийн 1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх тохиолдолд гал түймрийн улсын хяналтын байцаагчийн эрх олгох шалгалтыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулж, тэнцсэн албан хаагчид үнэмлэх, энгэрийн тэмдэг, баталгааны тэмдэг олгоно."
2/ "1.6. Хяналтын байцаагч нь үйл ажиллагаандаа Галын аюулгүй байдлын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж, техникийн зохицуулалт болон энэхүү дүрмийг удирдлага болгоно."
3/ "2.1.2. Галын аюулгүй байдлын тухай, Барилгын тухай, Ойн тухай хууль, галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон техникийн зохицуулалт, норм, нормативын хэрэгжилтэд хяналт тавих."
4/ "3.1.2. Холбогдох байгууллагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр хот, суурин газар, байгууллага, аж ахуйн нэгжийн галын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг боловсруулах, галын аюулгүй байдлын техникийн дүгнэлт гаргах зэрэг үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллага, шинжээч, шинжилгээний байгууллага, эрдэм шинжилгээ, зураг төслийн байгууллагын мэргэжилтэн, иргэнийг татан оролцуулах."
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
