- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 62
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 10,235,124.6 сая /арван их наяд хоёр зуун гучин таван тэрбум нэг зуун хорин дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
2.Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 11,359,914.0 сая /арван нэгэн их наяд гурван зуун тавин есөн тэрбум есөн зуун арван дөрвөн сая/ төгрөгөөр баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
