- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 65
Төрийн ордон, Улаанбаатар хот
Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн аудитын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.
2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 56 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 24
Төрийн ордон, Улаанбаатар хот
"Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалт, 57.10 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 117 дугаар тогтоолд энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан 7 дугаар хавсралтыг, 2 дугаар хавсралтаар баталсан 8 дугаар хавсралтыг тус тус нэмсүгэй.
2."Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 117 дугаар тогтоолын 1 дэх заалтын "6 дугаар хавсралтаар" гэсний дараа "Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг 7 дугаар хавсралтаар, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг 8 дугаар хавсралтаар" гэж нэмсүгэй.
3."Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 117 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ"-ний "5 403 280" гэснийг "5 727 476" гэж, "5 261 960" гэснийг "5 577 677" гэж, тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан "Прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээ"-ний "5 205 000" гэснийг "5 517 300" гэж, "5 055 000" гэснийг "5 358 300" гэж, "4 905 000" гэснийг "5 199 300" гэж, "4 735 000" гэснийг "5 019 100" гэж, "4 545 000" гэснийг "4 817 700" гэж, "4 395 000" гэснийг "4 658 700" гэж, "4 195 000" гэснийг "4 446 700" гэж, "3 995 100" гэснийг "4 234 806" гэж тус тус өөрчилсүгэй.
4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 65 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр тогтоол, "Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
