A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 66

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай" Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолын үндэслэл хэсгийн "Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг,", мөн тогтоолын 1 дэх заалтын "дэд дарга, Төрийн аудитын байгууллагын дарга," гэснийг тус тус хассугай.

2.Энэ тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР