A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 282

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн "Дүрэм батлах тухай" 212 дугаар тогтоолоор баталсан "Олон нийтийн хяналтын зөвлөлийн дүрэм"-ийн 3.1, 3.2, 7.1, 7.2, 7.2.1,7.2.3, 7.4, 10.1, 10.2, 10.4, 10.5 дахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/ "3.1 дэх хэсгийн "...Гишүүнийг 1 жилийн хугацаагаар томилох бөгөөд улируулан томилж болно." гэснийг "Гишүүнийг 3 жилийн хугацаагаар томилно." гэж;

2/ "3.2 дахь хэсгийн "... Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг" гэснийг "Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо" гэж, "Үйлдвэрчний эвлэл" гэснийг "Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо" гэж, "Ажил олгогч эздийн холбооноос" гэснийг "Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос " гэж;

3/ "7.1 дэх хэсгийн " ..., сэтгэцийн хувьд эрүүл байх." гэснийг "..., сэтгэцийн хувьд эрүүл." гэж, "хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгаа хийх хангалттай чадвар, туршлагатай, төрийн албаны үйл ажиллагааны талаар суурь мэдлэгтэй" гэснийг "Хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгаа хийж байсан туршлагатай бол давуу тал болно." гэж;

4/ "7.2 дахь хэсгийн "... Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг" гэснийг "Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо" гэж, "Үйлдвэрчний эвлэл" гэснийг "Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо" гэж, "Ажил олгогч эздийн холбоонд" гэснийг "Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд "гэж;

5/ "7.2.1 дэх заалтын "....Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг" гэснийг "Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо" гэж, "Үйлдвэрчний эвлэл" гэснийг "Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо" гэж, "Ажил олгогч эздийн холбоо" гэснийг "Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо "гэж;

6/ "7.2.3 дахь заалтын "Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг" гэснийг "Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо" гэж, "Үйлдвэрчний эвлэл" гэснийг "Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо" гэж, "Ажил олгогч эздийн холбооноос" гэснийг "Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос" гэж;

7/ "7.4 дэх хэсгийн "...Ажлын албаны даргын тушаалаар..." гэснийг "...Төрийн албаны зөвлөлийн даргын тушаалаар..." гэж;

8/ "10.1 дэх хэсгийн "Төрийн албаны зөвлөлийн Сургалт судалгаа мэдээллийн нэгдсэн сангийн газар /цаашид "ССМНСГ" гэх/" гэснийг "Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Захиргаа удирдлагын газар /цаашид "ЗУГ" гэх/" гэж;

9/ "10.2, 10.4, 10.5 дахь хэсгийн "...ССМНСГ-ын... " гэснийг "ЗУГ-ын" ... гэж.

2. Энэхүү дүрмийн өөрчлөлтийг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын албаны дарга /Г.Билгүүн/-д даалгасугай.

ДАРГА Б.БААТАРЗОРИГ