A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 249

Улаанбаатар хот

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт (2023-2026)"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан жагсаалтын дагуу төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, шаардагдах хөрөнгийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт тус тус даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 368 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН