A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 250

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Академич Намсрайн Содномын мэндэлсний 100 жилийн ойг 2023 онд тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

2.Намсрайн Содномын мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, арга хэмжээний төлөвлөгөөг батлан, ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдон гарах зардлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН