- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/38 дугаар зүйлийн 38.1.21 дэх заалт:
"38.1.21.Засгийн газраас энэ хуулийн 40.5-д заасны дагуу тогтоосон төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмж."
2/40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэг:
"40.5.Цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх, тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулаан хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн ажлын үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжийн нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно."
2 дугаар зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийн дугаарыг "40.6" гэж, мөн хэсгийн "40.4-т" гэснийг "40.4, 40.5-д" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2029 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
