A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ТОГТООЛ

2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 52

Улаанбаатар хот

"ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл, шаардлага"-ын нэр, 1.1, 1.2, 1.4, 1.7, 1.13, 1.14, 2.4, 3 дугаар зүйл, 3.1, 3.2, 3.3, 4.1.1, 4.2, 4.3, 4.4, 4.8, 5.1, 5.6, 5.9, 9.2, 9.3, 13.1.3, 13.2.1, 14, 15 дугаар зүйлд дараахь өөрчлөлтийг тус тус оруулсугай. Үүнд:

1.1.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар тогтоолоор баталсан хавсралтын нэрийг "Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээний нөхцөл, шаардлага" гэж;

1.2.Нөхцөл, шаардлагын 1.1, 1.7, 1.13, 1.14, 2.4, 3.2, 4.1.1, 4.3, 4.4, 4.8, 5.1, 5.6, 5.9 дэх хэсгийн "мэдээлэл холбоо" гэснийг "харилцаа холбоо" гэж;

1.3.Нөхцөл, шаардлагын 1.2 дахь хэсгийг "Энэхүү захиргааны хэм хэмжээний актаар харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага (цаашид "нөхцөл, шаардлага" гэх)-ыг тогтооно" гэж;

1.4.Нөхцөл, шаардлагын 1.4 дэх хэсгийг "Харилцаа холбооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээг байгуулах тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хорооноос (цаашид "Зохицуулах хороо" гэх) Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.11 дэх хэсэгт заасан харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл (цаашид "сүлжээний тусгай зөвшөөрөл" гэх) авч үйл ажиллагаа эрхэлнэ" гэж;

1.5.Нөхцөл, шаардлагын Гуравдугаар зүйлийн нэрийг "Тусгай зөвшөөрлийн нийтлэг нөхцөл" гэж;

1.6.Нөхцөл, шаардлагын 3.1 дэх хэсгийг "Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохдоо энэхүү нөхцөл шаардлагын 2.3-т заасан ангиллын дагуу эрхлэх үйлчилгээг тодорхойлж, тусгай зөвшөөрлийн гэрээнд тусгана" гэж;

1.7.Нөхцөл, шаардлагын 3.3 дахь хэсгийг "Харилцаа холбооны үндсэн болон хот суурин газрын сүлжээ, дэд бүтэц байгуулж, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд бөөний зарчмаар түрээслүүлэх үйлчилгээ явуулж байгаа бизнесийн үйл ажиллагааг сүлжээний үйлчилгээ гэнэ. Интернэтийн бөөний урсгал нийлүүлэх болон улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа нь сүлжээний үйлчилгээнд хамаарна" гэж;

1.8.Нөхцөл, шаардлагын 4.2 дахь хэсгийг "Улс хоорондын сүлжээ байгуулах эрх бүхий этгээд нь интернэтийн бөөний урсгал нийлүүлэх үйлчилгээ эрхэлж болох бөгөөд уг үйлчилгээг зөвхөн үйлчилгээ эрхлэх этгээдэд үзүүлнэ" гэж;

1.9.Нөхцөл, шаардлагын 9.2, 9.3 дахь хэсгийн "Тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэснийг "Тусгай зөвшөөрөл эзэмшигч "болон хүсэлт гаргагч" гэж, Аравдугаар зүйлийн нэрийг "Тусгай зөвшөөрлийн нийтлэг шаардлага" гэж;

1.10.Нөхцөл, шаардлагын Арван гуравдугаар зүйлийн нэрийг "Харилцаа холбооны улс хоорондын сүлжээ, дэд бүтэц байгуулах тусгай нөхцөл, шаардлага" гэж;

1.11.Нөхцөл, шаардлагын 13.1.3 дахь заалтыг "Зөвхөн улс хоорондын сүлжээ байгуулах эрх бүхий этгээд нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээ эрхлэх боломжтой бөгөөд хүсэлтээ Зохицуулах хороонд гаргаж, шийдвэрлүүлнэ" гэж;

1.12.Нөхцөл, шаардлагын 13.2.1 дэх заалтыг "Улс хоорондын сүлжээ байгуулах эрх бүхий этгээд улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээг энэ нөхцөл шаардлагын 13.1.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлсний үндсэн дээр эрхэлнэ" гэж;

1.13.Нөхцөл, шаардлагын Арван дөрөвдүгээр зүйлийн нэрийг "Харилцаа холбооны хот хоорондын сүлжээ, дэд бүтэц байгуулах тусгай нөхцөл, шаардлага" гэж

1.14.Нөхцөл, шаардлагын Арван тавдугаар зүйлийн нэрийг "Харилцаа холбооны хот суурин газрын сүлжээ, дэд бүтэц байгуулах тусгай нөхцөл, шаардлага" гэж.

гэж.

2.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ХОРООНЫ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ