A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 265

Улаанбаатар хот

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 16.1.8, 18.1.2, 18.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт орших газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт "Матад-ХХ" талбайн 21392 га (213.92 км.кв) газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай газрыг солих буюу эргүүлэн авах, шаардагдах зардал, газар чөлөөлөх хугацааг тооцож, тохиролцох асуудлыг холбогдох хууль, журмын хүрээнд шийдвэрлэж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нарт тус тус үүрэг болгосугай.

3.Улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг зохих журмын дагуу газрын кадастрын улсын мэдээллийн санд бүртгэж, газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (Ж.Батсайхан)-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН