A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • "УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН БУУРЬ" /БНБД 33-04-23/ БАРИЛГЫН НОРМ, ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №21. 2023.07.31/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 162

Улаанбаатар хот

"УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН БУУРЬ" /БНБД 33-04-23/ БАРИЛГЫН НОРМ, ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг болох "Усны барилга байгууламжийн буурь" /БНБД 33-04-23/ барилгын норм, дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталж, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2.Батлагдсан норм, нормативын баримт бичгийг мөрдөж эхлэх хугацаанаас өмнө хэвлэн олшруулж холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдээлэл хүргэх, олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд зохих журмын дагуу бүртгүүлэх, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 107 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Усны барилга байгууламжийн буурь"/БНБД 33-04-09/ барилгын норм, дүрмийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.ДАВААСҮРЭН