- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЗОХИЦУУЛАЛТТАЙ ЭТГЭЭДИЙН БҮРДҮҮЛЖ ИРҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
"Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай
үйл ажиллагаа эрхлэх журам"-ын
долоодугаар хавсралт
ЗОХИЦУУЛАЛТТАЙ ЭТГЭЭДИЙН БҮРДҮҮЛЖ ИРҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
№ | Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт | Хуудасны тоо | ||
1 | Энэ журмын хоёрдугаар хавсралтаар баталсан зөвшөөрөл хүссэн өргөдөл |
| ||
2 | Зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тухай хувьцаа эзэмшигч эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн эх хувь, эсхүл нотариатаар баталгаажуулсан хуулбар |
| ||
3 | Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан, эсхүл e-mongolia.mn-аас авсан хүчинтэй лавлагаа) |
| ||
4 | Хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоос бүрдсэн болохыг нотлох бичиг баримт, гарал үүслийн талаарх тодорхойлолт |
| ||
5 | Хөрөнгө оруулагч нь гадаадын хуулийн этгээд бол тухайн орныхоо бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн хуулийн этгээдийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гадаадын иргэн бол овог нэр, оршин суух хаяг, холбоо барих утас, факс, цахим шуудангийн хаяг |
| ||
6 | Хувь нийлүүлсэн хөрөнгөд ногдох мөнгөн хөрөнгийг өөрийн харилцагч банкны дансанд байршуулсан талаарх банкны тодорхойлолт, бусад баталгаа |
| ||
7 | Татварын өргүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт |
| ||
8 | Улсын бүртгэлд бүртгүүлсэн компанийн дүрэм. Тус дүрэмд Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаас гадна дараах зүйлийг тусгасан байна |
| ||
8.1. | хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах нөхцөл |
| ||
8.2. | хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах журам, их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхэд баримтлах журам, энэ талаарх удирдлагын бүрэн эрх |
| ||
8.3. | Хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл болон дотоод хяналтын нэгжийн эрх, үүрэг, хариуцлага |
| ||
8.4. | Зохицуулалттай этгээдийн хувьцаа арилжих, бусдад шилжүүлэх, харилцан хязгаарлалт хийх үйл ажиллагааны зохицуулалт |
| ||
8.5. | Зохицуулалттай этгээд татан буугдах үндэслэл, удирдлага, мэргэжилтнүүдийн буруутай үйл ажиллагаанаас хөрөнгө оруулагч, харилцагчдад учруулсан хохирлыг барагдуулах арга хэлбэр, хариуцлага хүлээх зарчим |
| ||
9 | Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд дараах баримт бичгүүдийг нэмж бүрдүүлнэ: |
| ||
9.1. | Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн байгууллагаас олгосон гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар |
| ||
9.2. | Харьяалах улс, оронд зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй болохыг нотлох баримт бичиг |
| ||
9.3. | Харьяалах улс, оронд гааль, татварын өртэй эсэхийг харуулсан баримт бичиг |
| ||
9.4. | Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа, гэмт хэрэгт оролцож байгаагүй болохыг нотлох баримт бичиг |
| ||
9.5. | Гадаадын хөрөнгө оруулалттай зохицуулалттай этгээд нь тухайн орны онцлогоос шалтгаалан дээрх заасан баримт бичгийг ирүүлэх боломжгүй бол гадаадын хөрөнгө оруулалттай зохицуулалттай этгээдийн хувьцаа эзэмшигч эсхүл төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан тодорхойлолт |
| ||
10 | Брокер, дилер, андеррайтерийн компани нь хувь нийлүүлсэн хөрөнгийн гурваас доошгүй хувьтай тэнцэх эрсдэлээс хамгаалах сангийн хөрөнгийг өөрийн харилцагч банкны дансанд байршуулсан талаарх банкны тодорхойлолт |
| ||
11 | Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналтын хөтөлбөр; |
| ||
12 | Хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн жилийн санхүүгийн тайлан, шинээр үүсгэн байгуулж байгаа бол эхлэлтийн баланс |
| ||
13 | Энэ журмын зургаадугаар хавсралтын дагуу таван хувиас дээш хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтны тодорхойлолт |
| ||
14 | Гүйцэтгэх удирдлага болон мэргэжилтнүүд нь энэ журмын 2.1.5-д заасан шаардлагуудыг хангасан болохыг нотлох баримт бичгүүд болон өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт |
| ||
15 | Хуулийн этгээд нь хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг бол тухайн хуулийн этгээдийн хувьцааны арилжааны сүүлийн нэг жилийн арилжааны тайлан |
| ||
16 | Ажлын байр нь компанийн өөрийн байр бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, түрээсийн байр бол түрээсийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар |
| ||
17 | Зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх гурваас доошгүй жилийн бизнесийн болон эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө |
| ||
18 | Дотоод зохион байгуулалтын бүтэц, танилцуулга |
| ||
19 | Зохицуулалттай үйл ажиллагааг хавсран эрхлэх тохиолдолд зохицуулалттай үйл ажиллагаа тус бүрийг дотооддоо удирдан зохион байгуулах нэгжийн талаарх танилцуулга |
| ||
20 | Үндсэн үйл ажиллагаанд ашиглах техник тоног төхөөрөмжийн жагсаалт, энэ журмын тавдугаар хавсралтын дагуу боловсруулсан ажлын байрны тодорхойлолт |
| ||
21 | Зохицуулалттай үйл ажиллагаанд үүсэж болзошгүй сонирхлын зөрчлийг илрүүлэх, үнэлэх, удирдах дотоод хяналтын журам |
| ||
22 | Зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх дотоод журам |
| ||
23 | Банк, түүний нэгдэлд орсон болон банкны хувьцааны тав болон түүнээс дээш хувийг эзэмшиж буй аливаа хуулийн этгээд нь зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхэд татгалзахгүй талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн албан бичиг |
| ||
Текст томруулах
A
A
A